Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайд ЗиС-3 загварын 76 мм-ийн туушин буугаар ёслолын буудлага хийлээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Төв талбайд морь цаг буюу 11:40 цагт ЗиС-3 загварын 76 мм-ийн туушин буугаар ёслолын буудлага хийлээ. Ёслолын буудлагын үеэр төрийн далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

ЗХЖШ-ын төлөөлөл "Монгол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, халдашгүй дархан байдлаа хангахын төлөө цэрэг эрс үеийн үед зүтгэж ирсэн баатарлаг уламжлалтай.

Орчин цагийн зэвсэгт хүчний түүх 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шивээ Хиагтыг харийн дайснаас чөлөөлснөөр энэхүү баярыг улс орон даяар тэмдэглэх болсон. 

1946 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 32 дугаар тогтоолоор Монгол ардын хувьсгалт цэргийн өдөр болгосон. 2003 онд УИХ-ын тогтоолоор Зэвсэгт хүчний өдөр болгож, улмаар 2010 онд хуульд өөрчлөлт оруулж Монгол цэргийн өдөр болгосон юм.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг монголын иргэд жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж ирсэн. 

Үеийн үед Монгол эх орныхоо төлөө 1921 онд тэмцэж ирсэн, түүнээс хойш 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1947, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож явсан эх орончид тэдний гэр бүл, үр хүүхдүүдээр бид ямагт бахархаж явдаг"  гэв.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг