ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 50 нас хүрсэн, сэтгэцийн эмгэггүй байх шаардлага тавигдана

ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн онцлох заалтаас хүргэж байна.

Хуулийн шинэчилсэн найруулга нь үзэл баримтлалын хувьд сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн зардлын ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд гардаг олон хүндрэлтэй асуудлуудыг нарийвчлан зохицуулахад чиглэсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөгдөхөөр батлагдсан бөгөөд дараах онцлог зохицуулалтууд тусгагджээ.

 
 
 

Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийнэ

  1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
  2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.
  3. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон талын хяналттай зохион байгуулах зохицуулалтуудыг хуульчилсан. Тухайлбал, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байсныг өөрчлөн өөрийн болон өөрийн байнга оршин суугаа газрын хаяг дахь нийт сонгогчдын мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг хуульчилсан. Мөн сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаанд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, нэр дэвшигч болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага танилцах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. 
  4. Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд дээр дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан. 
  5. Нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах бөгөөд уг мэдүүлгийг тус газар нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.
  6. Сонгуулийн сурталчилгааны тухайд хуулиар зөвшөөрсөн 8 төрлийн арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой бөгөөд нийт 15 хоног явагдана.
  7. Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг болох хяналтын тооллогыг сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь, гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулна. 
  8. Нэг хүн сонгуулийн өөр өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр тус тус зохицуулжээ.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.18.57] 2021/3/15
ЭНЭ ХУУЛИАР БОЛ ЭЛБЭГЭЭ СЭТГЭЦИЙН ЭМГЭГЭЭР ШУУД УНАХ НЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ
0 | 0 Хариулах
irgen [66.181.161.114] 2021/3/14
eh syrvalj n ih hyrliin hevleliin alba bish bailgui de, hen yu bicheed bga yum bol
0 | 0 Хариулах
Зочин [188.170.84.55] 2021/3/13
Юу тээд их дээд боловсрол нтр хэрэггүй байсан юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [188.170.84.55] 2021/3/13
Яг нэг меме хийх санаа өгөөд байх ёом
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.83] 2021/3/13
Жэнко сэтгэцийн өвчтэй биз дээ
1 | 2 Хариулах
Zochin [107.117.172.45] 2021/3/13
Гэр бүлийн хувьд тогтвортой (олон дахин салж нийлсэн байх ёсгүй),гэр бүлийн хүн нь хүүхэд шуухад,хүргэн бэрүүд нь Монгол улсын иргэд байх шаардлагатай. Мөн эрүүгийн гэмт хэрэгт шалгагадаж байгаа буюу шалгагдаж байсан намтаргүй байх ёстой....гэх мэт зөндөө шалгуур шаардлагууд байх ёстой.....ИХ МӨНГӨТӨЙ л бол САЙН ХҮН биш шүү!!!
1 | 0 Хариулах
GANAA [202.126.88.204] 2021/3/12
ZARIM NEG HUN BOL TENTSEHGUI SH D
1 | 0 Хариулах
temuujin [103.212.116.99] 2021/3/12
50 хүрсэн ч яахав, сэтгэцийн эмгэггүй гэдэг нь манай хэдэн улс төрчдөд хэцүү шалгуур байна даа.
3 | 0 Хариулах
зочин [58.142.72.50] 2021/3/12
Бөх болон дуучин байж бас болохгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.176] 2021/3/12
сэтгэц эрүүл гэхээр нөгөө сүржин хурандаа маань мултарчих байлгүйдээ.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.57] 2021/3/15
Сэдрээлгүй байж байгаад үзлэгт орвол илэрэхгүй байх магадлалтай
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.131] 2021/3/12
Hurlee tegheer tentsehgui yum bna daa.
1 | 0 Хариулах
zochin [192.82.72.251] 2021/3/12
gencog eruul hun gehed berh ter nudnii harts duh ene ter bol yavch eruul hunii nud duh tiim baihgui er n bid sain eruul mend ger bul talaas n ali ali talaas n ner devshigchidee sain sudlah heregtei yum shu.
1 | 1 Хариулах
ЧИНГИС [103.212.119.224] 2021/3/12
Хулгайлах, луйвардах, залилангийн төрөлхийн эмгэгтэй ориг төвд гаралтай Жанхуу гэгчийг огцруулж шоронд хий.
1 | 1 Хариулах
Зочин [54.36.118.31] 2021/3/12
БАТТУЛГА АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН. АХМАДУУД 6САЯ ХҮРТЭЛХ ЗЭЭЛЭЭ ЧӨЛӨӨЛҮҮЛСЭН БОЛ БУСАД АХМАДУУДАД 6САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ХҮРТЭХ ЭРХИЙГ ДОРДУУЛЁАН НЬ НИЙТЭД ИЛ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ. ҮГҮЙ ЮМ БОЛ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТАЙЛБАР ХИЙХ ШААРДЛАГАТАЙ! !!! . ЗЭЭЛ АВААГҮЙ НЬ БОЛОМЖТОЙ ГЭЖ ХЭН ТОДОРХОЙЛСОН ЮМ ?
2 | 1 Хариулах
Зочин [135.125.161.250] 2021/3/12
Удам шалгах зөв зөв хүний амьдралд ямар ч юмны эрлийз хурлийзүүд, алуурчин талуурчин явж байж мэднэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2021/3/12
яанаа манай хэд тэнцэхгүйм байна шд ээ
1 | 0 Хариулах
Удмын шалгаач ээ [199.249.230.77] 2021/3/12
Жирийн иргэн ажилд орох болохоор 3 үеийн намтар бичих ёстой харин төр улсыг төлөөлөх хүн эрлийз хужаа байсан ч болдог ийм байдал чинь удам муутай хулгайчууд төрд гарч төрийг бузарлах эх уурхай болоод 30 жил өнгөрөөд байна. Удам муутай хүнийг төрд битгий ойртуул гэж дээдсийн сургаал болохгүй болоод хэлсэн байна. Удам муутай хүнээр толгойгоо удирдуулна гэж юу гэсэн үг вэ тэр хүний удам судар муу байх улс орныг түмэн олныг доройтуулах шалтгаан болоод байна. 1993 онд үндсэн хуульд Чимэд гэх хуульч төрийн тэргүүний удам судар уг гарлыг шалгаж байж нэр дэвшүүлнэ гэдэг заалтыг батлаагүй учраас удам муутай хувхай зантай хулгайчууд төрд гараад төрийг бузарлаж тонож дээрэмдэж байна. 100 жилийн өмнө Монголд орж ирсэн хужаа 4 цус холилдоод Монгол улсын тэргүүн болж Хятадуудад хонь, цай бэлэглэж байна манай төрийн сул арын нүх энэ болж байна. Хятадууд одоо Монголд оруулсан эрлийзээ 100 жилийн дараа ашиглах болох цоорхой байгаад байна.
4 | 1 Хариулах
Зочин [135.125.161.250] 2021/3/12
1990 он гараад 2 сартуулаар төрийн тэргүүн хийгээд улс сөхөрсөн дөө.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2021/3/12
Хэн хэн ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.22] 2021/3/12
Баттулгыг нэр дэвшүүлж болохгүй гэсэн заалт байхгүй л байгаа биздээ нөгөө Доржханд гэгч МАНын хар төлөг хөөс цахруулаал гуцаад бсн кк
3 | 3 Хариулах
Хаха [185.195.201.182] 2021/3/12
Женко бол бусдаар үнэгүй юм хийлгэх дуртай л хүн дээ. Бусдын эрх хамаагүй минийх гэдэг хүн дээ.
2 | 1 Хариулах
Хаха [185.195.201.182] 2021/3/12
Сэтгэцийн гэхээсээ илүү харанхуй гэх юмуу даа. Ямар ч Орк мөнгө олоод баяждаг л юм байна лээ.
4 | 0 Хариулах
Зочин [199.249.230.77] 2021/3/12
Нэг уурхайн ам болоод эрх хахууль өгч байгаад Хятадад зарахад баян болно. Цэвэр аргаар баяжиж чадахгүй хар аргаар мөнгөтэй болж байна ийм хүмүүсийг жигшихэд болчих юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2021/3/12
Н.Багабанди ,С.Баяр , Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж , бүгд л эмгэгтэй гарууд дэвшиж байсан ш дээ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.74.129] 2021/3/12
Элбэгдорж, багабандь, хамар очирбат нар шиг шуналгүй байна, энхбаяр шиг хүүгээ шахаад л салахгүй байхгүй гэж оруулахгүй яасан юм бас. Дарханы гүүрээ барьж дуусгана гэж оруулах хэрэгтэй. Зээл авсан арчаагүй хүмүүсийг нь өргөж мөрөөрөө ахмадуудыг гомдоож ү хүүлэхгүй гэж бас байх хэрэгтэй байна.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.74.129] 2021/3/12
Оюунгэрэл бол яг эмгэгтэй.
4 | 4 Хариулах
Зочин [202.9.47.7] 2021/3/12
Th ,
1 | 0 Хариулах
Зочин [149.202.188.87] 2021/3/12
БАТТУЛГЫГ ДАРИУ ЭМНЭЛЭГТ ХҮЧЭЭР ЭМЧЛЭХ ХЭРЭГТЭЙ.УЧИР НЬ АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН 6САЙ 1САЯ ГЭЖ ГАДУУРХСАН ҮЙЛДЭЛ ЮМ.ЭНЭ ЯАХ АРГАГҮЙ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ЮМ.МӨН ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.47.7] 2021/3/12
Ажаад бхад чамайг л эмчилмээр юм билээ
1 | 3 Хариулах
Зочин [54.36.118.31] 2021/3/12
ТЭГШ ХҮРТЭХ ЗАРЧИМ АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ҮЙЛДЭЛД ҮЙЛЧИЛЭЭГҮЙГ ЧИ НЭГ САЙХАН ТАЙЛБАРЛААД ӨГ
1 | 0 Хариулах
Зочин [103.136.254.41] 2021/3/12
Сэтгэцийн эмгэгт шуналыг тооцдог болох юмсан
10 | 0 Хариулах
zochin [192.82.72.251] 2021/3/12
ugasaa mungunii het hamaaral chin bas don mun shuu dontolt gedge chin neg taliin setgeciin uvchin mun buguud mun uzsen kinoniihoo uil yavdliig amidral deer duuraih gej oroldoh n mun l setgeciin gun uvchtei baigaag iltgene.mun ter hunii nud humsuguu zangidsan ter evgui duh nudtei hun mash evgui.
2 | 0 Хариулах