Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Маргаашаас вакцинжуулалтын ажил нэлээд өргөн хүрээгээр эрчимтэй явагдана.
Гуравдугаар сард эхний ээлжийн 508,000 хүнийг, дөрөвдүгээр сард 500,000 орчим иргэнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан.
Маргааш 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулна.
3 дугаар сарын 9:
3 дугаар сарын 10:
3 дугаар сарын 11:
Энэ дагуу дүүрэг бүрд байгуулагдсан цэгүүдэд вакцинжуулалтын ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 85 цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрд 10-15 цэгийг байгуулсан” гэв.
Шадар сайд С.Амарсайхан “Цаашид вакцинаа тасралтгүй хийж, нийт хүн амаа дархлаажуулахын тулд бидэнд 4.5 сая вакцин хэрэгтэй.
Үүнээс одоогийн байдлаар бид Синофарм, АстраЗенека, Спутник V зэрэг вакцинуудыг авчраад байна.
Вакцины татан авалт, тээвэрлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу тасралтгүй явна. Ингэснээр бид төлөвлөсөн хугацаандаа буюу долдугаар сар гэхэд хүн амын 60 хувийг бүрэн дархлаажуулж дуусна” хэмээн хэлэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!