Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн тухай Доктор А.Амбасэлмаа мэдээлэв.
А.Амбасэлмаа "Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.
Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг танилцуулбал,
Улаанбаатар хотод бүртгэгдсэн 105 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой халдвар бүртгэгдлээ. Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явсан байна.
Ингээд тоглолт үзсэн, хавьтал болсон 119 хүнээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад 54 хүнээс коронавирус илэрсэн. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна" гэсэн юм.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 2,811 /2021.03.08/
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!