ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ
11:49 2021/02/26
ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг хойшилжээ.
МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Сөүлийн тусгай үүргийн нислэг маргааш/2021.02.27/ өглөө 06:00-07:00 цагт буух төлөвтэй байгааг эх сурвалж мэдээллээ.
09:50 2021/02/26
"ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж өнөөдөр Монголд ирнэ"
Спутник-V вакцинаас 10,000 тун ирэх юм байна.
- Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч, ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.
- БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
- ОХУ-ын Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.
- Дээрх гурваас гадна манай улс АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.
"ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакциныг ДЭМБ эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө" хэмээн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлж байв.
11:49 2021/02/26
ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг хойшилжээ.
МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Сөүлийн тусгай үүргийн нислэг маргааш/2021.02.27/ өглөө 06:00-07:00 цагт буух төлөвтэй байгааг эх сурвалж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
