Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

2021.02.16: 33 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,416 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/520223068957700

Өчигдөр улсын хэмжээнд 37,530 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүс бол ес нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,416 боллоо. Үүнээс 1,760 хүн эдгэрээд байгаа бол 643 хүн эмчлэгдэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 18 | 18 цаг