Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Коронавирус илрүүлэх шинжилгээ өгөхөөр иргэд оочерлож байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажилтнууд хоёрдугаар сарын 14-15-нд коронавирусийн шинжилгээнд хамрагдах хуваарь гараад буй. 

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Гуравдугаар сургуулийн гадна шинжилгээ өгөхөөр гадаа хүйтэн байгаа ч иргэд оочерлож байна. Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ  өгсөн иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагагүй бөгөөд хариуг үзүүлэн ажилдаа явж болно гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Мөн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд гэрийнх нь нэг гишүүн хамрагдсан бол тухайн шинжилгээний хариу болон ажилтны үнэмлэхээ үзүүлэн ажилдаа явж болно.  

Түүнчлэн иргэд эмнэлэгт хэвтэх, зайлшгүй шаардлагын улмаас орон нутаг явах, оршуулгын ажилд оролцох бол нотлох бичиг баримтыг үзүүлэн шинжилгээ авч буй цэгүүдээр үйлчлүүлж болох юм байна. 

Өнөөдрийн байдлаар "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр нийт 143,300 хүнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. 

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг