Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хөл хорионы үеэр 14 чиглэлийн байгууллагын ажилтнууд ажилдаа ирж, очих дүрэм

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 14 чиглэлийн байгууллагын ажилтнууд дараах зааврын дагуу ажилдаа ирж, очно.  Хязгаарлалтад ороогүй 14 байгууллага PCR шинжилгээтэй хүмүүсээ ажиллуулах шаардлагатай гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэв.

Харин УОК-оос "Хоёрдугаар сарын 8-наас төрийн албан хаагчдаас Нэг өрх нэг иргэн шинжилгээний хүрээнд PCR авсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээний бичиг хүчинтэй" гэлээ.

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /"УБТЗ" ХНН, "Чингис хаан", ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, "МИАТ" ТӨХК, "Биокомбинат" ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулга

Нийтийн тээврийн автобусны маршрут 

 

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14