Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд иргэнд зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалтыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Үүнд,
Шадар сайд "Энэ хугацаанд нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд зайлшгүй ажиллах ёстой төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тодорхой эрэмбээр зохион байгуулна. Тэдгээр иргэдийг давхар хяналтаар зорчуулна. Иргэд гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална.
Товчоодоор зайлшгүй шаардлагаар гарч, орох иргэд PCR шинжилгээ өгсөн байна.
Айл хэсэх, ахуйн хүрээнд архидахыг хориглох бөгөөд эдгээрт хатуу хяналт тавина" хэмээн хэллээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!