ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлж Тавантолгой болон Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлыг дуусгахын төлөө ажиллана"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Төмөр замын бүтээн байгуулалт, цахилгаан станцууд, нефтийн үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү? Өчигдөр Х.Нямбаатар Дубайн гэрээг цуцлах асуудлаар мэдээлэл хийсэн. Цаашид энэ талаар ямар байр суурь баримтлах вэ? Монголчууд эвээ хичээх түүхэн сонголтын өмнө ирээд байна.

Байгалийн баялаг ард түмний талд байх уу, харийнхны талд байх уу гэдэг хариуцлагатай үед Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ толгойлох үүрэг хүлээж байна. Миний хувьд Оюутолгойн гэрээг цуцалж, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээр бий болгохын төлөө ажиллана.

Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнөх Засгийн газарт хоёр удаа ХЭГ-ын даргаар ажилласан. Тиймээс бодлого У.Хүрэлсүх Ерөнхий сайдын бодлогын залгамж чанартай нийцэж явна. Тавантолгой-Гашуусухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж дуусгах шаардлагатай. Ингэж чадвал Монгол Улс тээврийн зардлаас 600-900 орчим сая ам.долларыг хэмнэж, экспортын хэмжээ 30 орчим хувиар нэмэгдэнэ.

Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Энэ үйлдвэрийг барьж чадвал урагшаа урсаж байгаа нэг тэрбум орчим ам.долларыг дотооддоо хадгалж үлдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийднэ.

Эрчим хүчний хувьд Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлыг дуусгахын төлөө ажиллана. Эрчим хүчний хэрэглээний 25 хувийг гадаадаас авч байгаа. Оюутолгойн хэлэлцээр хүнд нөхцөлд үргэлжилж байгаа.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Дубайн гэрээг өөрчлөх тухай хатуу үүрэг өгсөн. Үр дүн гараад ирэхэд улстөржилт нэмэгдсэн гэдгийг нуухгүй. Хөрөнгө оруулагч талд энэ гэрээг цуцлахтай холбоотой санал тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ТМС [66.181.183.138] 2021/1/27
Үргэлжлүүлэхгүй гээд яахав дээ гөлөг чинь
1 | 0 Хариулах
Төмсөгтэй Сүрэлсүх [202.55.188.33] 2021/1/27
Энэ хүн шиг мангартаад эхлэв дэ.
0 | 0 Хариулах
Хүрэлсүх шиг төмсөгдүүлэв [202.55.182.26] 2021/1/27
Хүрэлсүх шигээ төмсөгдүүлээд оцорлоо энэ тэр гээд мэдрэлтэв дээ Ард түмэн туйлдаж бна Асхад бэлэн бгаа шүү...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.54] 2021/1/27
"Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Энэ үйлдвэрийг барьж чадвал урагшаа урсаж байгаа нэг тэрбум орчим ам.долларыг дотооддоо хадгалж үлдэнэ гэж үзэж байгаа. " нефтийн 90%-ийг хойноос авдагымшдээ. Зүг чигээ ч мэдэхгүй мангар бацаан
0 | 0 Хариулах
Chinzorig [122.201.24.165] 2021/1/27
Түүхийгээр гарч байгаа нефтийг хэлж байгаа байлгүй дээ мангараа
2 | 0 Хариулах
Түүхий тархитай пязда мин [66.181.183.138] 2021/1/27
Нефт зарахаар доллар бас урсчихна тээ. Хогвардсд сурсан эрдэм чинь үү?
1 | 0 Хариулах
ТМС [66.181.188.23] 2021/1/27
Эргүү мал минь түүхийгээрээ урагшаа урсаж бгаа нефтийг хэлж бна. Тархины тураал минь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.138] 2021/1/27
Эргүү авгай минь түүхий нефьт зарахаар доллар орж ирэх үү гарах уу гэдгээ ялгахгүй Оюунаа авгайтайгаа таарсан малууд уу?
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.177] 2021/1/27
Амжилт хүсье. Сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.70.169] 2021/1/27
ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬВАЛ ҮХТЛЭЭ ТАЛАРХАНА.УТАА Ч БАЙХГҮЙ БОЛНО МӨНГӨ Ч ХЭМНЭНЭ
0 | 0 Хариулах
Зочин [124.158.70.169] 2021/1/27
МӨН ТӨРИЙН АЛБАА ЯНЗЛАХ ХЭРЭТЭЙ.ХЭРЭГГҮЙ АЛБЫГ БУУЛГАЖ НЭГТГЭЖ МӨНГӨ ХЭМНЭЕ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.146] 2021/1/27
Шинэ Ерөнхий Сайд боловсруулах үйлдвэрүүдээ яаралтай эхлүүлж (Алт, Зэс,Нефть, Нүүрс угаах г.м) цар тахлын энэ хүнд хэцүү үеийн ЭЗ хурдан босгох онц нөхцөл үүссэн байгаа шүү! Амжилт Хүсье!!!
1 | 0 Хариулах
Zochin [202.9.46.114] 2021/1/27
Naad hel usaa sain ashiglaj hurdan duusgah heregtei. Naadah deeree nileen tulj ajilah heregtei.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.72.13] 2021/1/27
Зөв.Шинээр цахилгаан станц барих гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг л хурдан шуурхай хийгээрэй дээ.Эхлээд явж байгаа ажлууд бас байна.Үр дүнтэй байх болтугай.
1 | 0 Хариулах