2021/02/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.49₮
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
12:00
S32
13:00
S32
14:00
S30
15:00
S30
16:00
S26
17:00
S20
18:00
S20
19:00
S20
20:00
S20
-2°
21:00
S20
-4°
22:00
S26
-5°
23:00
S26
-6°

ФОТО: Нэгдүгээр төв эмнэлэг хоногт 6,000-8,000 хүнд шинжилгээ хийх 24 цагийн PCR лабораторитой боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхий нийтээрээ “КОВИД-19”-ийн халдварт цар тахалтай нүүр тулж, дор бүрнээ хичээн тэмцэж байгаа энэ үед Монгол Улс орон нутгаа халдваргүй бүс болгож, нийслэл дэхь халдварын тархалтыг тодорхой хэмжээнд хумьж ажиллаж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн. Халдварын тархалтыг илрүүлэн шинжлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай энэ үед шинээр өндөр хүчин чадалтай лаборатори нээж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил. Үүнд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.

Удахгүй БНЭУ-аас “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтын вакцин авах болсон. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнууд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэн зэрэг эрсдэлтэй бүлгийн иргэдээ хамруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат, хэрэгслээр лабораторийг тоногложээ

УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм.

Лаборатори хоногт 6,000-8,000 шинжилгээ хийж 24 цагаар ажиллана. Нийт 1.91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Seegene үйлдвэрийн Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй, хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат, хэрэгслээр лабораторийг тоноглосон байна.

Ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж бэлтгэн, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан байршуулж ажиллуулж байна хэмээн Засгийн газрын ХМХА-наас мэдээлэв.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
x