Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг өрөөнд суусан хоёр хүн амны хаалттай байлаа ч агаар сэлгэхгүй бол халдвар авах магадлалтай"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлийн цагаар АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Т.Жаргалсайхан коронавирусийн халдвараас сэргийлэх тухай зөвлөгөө, зөвлөмж өглөө.

Тэрбээр "Коронавирус нь хоёр замаар дамжиж байна.

Нэгдүгээрт, РМ2.5 тоосонцрын гадаргуунд наалдан, амьсгалын замаар дамжих боломжтой.

Хоёрдугаарт, хүний амьсгалаас тодорхой хэмжээнд бичил шүлс ялгардаг. Уг бичил шүлсээр амьсгалсан хүн агаар дуслаар халдвар авах эрсдэлтэй. 

Амны хаалт зүүсэн хоёр хүн нэг өрөөнд ажилладаг гэж үзье. Нэг нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн тохиолдолд агаар сэлгэхгүй байвал халдваргүй хүн амны хаалт зүүсэн байлаа ч тоосонцрууд амьсгалын замаар нь нэвтрэх боломжтой гэх тооцоолол гарсан. Эрдэмтдийн тооцоолсноор нэг микрометр хэмжээтэй тоосонцорт хамгийн багадаа 250 ширхэг РНХ агуулсан вирус хадгалагдсан байх боломжтой.

Агаарт вирус агуулсан 300-500 ширхэг тоосонцор байхад л хүн халдвар авах магадлал нэмэгддэг. Энэ жишээ нь агаар сэлгэлт, маскаа солих, хүн хоорондын зай баримтлах нь ямар чухал гэдгийг харуулж байна" гэлээ. Түүнчлэн тэрбээр цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд 5С зарчим баримтлахыг санал болгож буйгаа танилцуулав.

Коронавирусийн халдвараас сэргийлэх "5С" зарчим

АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Т.Жаргалсайхан "Япон улсад коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд 3С зарчмыг хэрэгжүүлж байна. Үүнийг манай улсад "5С"-гийн зарчим болгон хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна. Эдгээр нь  

  1. Change-Маскийг хоёр цаг тутамд солих, гаднаас орж ирээд чийг тогтсон маскийг хуурайгаар солих. Маскийг гадна талаас нь барихгүй байх.
  2. Closed distance-Хүн хооронд хоёр метрийн зай барих
  3. Crowded place-Олон хүн цугласан газраас зайлсхийх
  4. Confined space-Битүү орчинд ажиллахгүй байх
  5. Avoid chatting-Шаардлагагүй харилцан ярианаас татгалзах. Учир нь амьсгалахад ялгарах тоосонцрын хэмжээ бага байдаг бол ярихад хэмжээ нь ихэсдэг. 

Түүнчлэн анхаарах ёстой өөр зүйлс нь дотоод орчинд агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад вирусийн амьдрах чадвар хамгийн бага. Мөн цонх салхивчаар нэг чиглэлийн агааржуулалт хийх нь агаар дахь вирус агуулсан тоосонцрын тоо хэмжээг бууруулах хэдий ч амьдрах хугацааг нь уртасгах эрсдэлтэй. Иймд нэвт салхилуулах нь хэрэгтэй гэх саналыг дэвшүүлж байна" гэв. 

Мөн ажлын байранд "3А" зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээв.

  1. Агаараа сэлгэцгээе
  2. Амны хаалтаа сольцгооё
  3. Ажилтнуудаа ээлжээр ажиллуулцгаая юм. 

ВИДЕО:

https://fb.watch/2XMf6ekUiL/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.