ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд ард иргэдийн эрүүл мэнд сайн, улсын санхүү, эдийн засаг сайжрах нигууртай"

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
 

Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатартай ярилцлаа.

- Энэ жилийн Цагаан сар хэдэнд тохиож байгаа вэ?

- XVII жарны 35 дахь он "ЦӨӨВӨР" хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр нь Аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой.

- Үхэр жилийн өнгийг тодруулж хэлж өгнө үү?

- Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гарагуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.

Гарч буй жилийг ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГААР шинжилбэл: Залуус буюу дунд суудалд сайн, нялхаст буюу түмэнд олонд дунд зэрэг, өвгөд буюу өндөр дээд суудалтанд дорой болой. Төрийн хууль цаазын хэрэгжилт муу. Улсын санхүү, эдийн засаг  сайжрах. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигууртай. Ард иргэдийн эрүүл мэнд сайн. Хот суурин газар галын аюул буй. Улирлуудын эхэн саруудад хур тунадас ихтэй. Ургац арвин авах, намрын улирал урт болно.
 
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатарын цаг тооллын хуанлигаас

- Хүмүүс шинэ жаран эхэлж байна гэж яриад байгаа. Энэ үнэн үү, энэ талаар тодруулж хэлж өгнө үү?

- Энэ худал үг болно. Монголчууд бид одон зурхайн арга, билиг хосолсон цаг тооллын бичгийг хэрэглэж ирсэн ард түмэн. Бидний билгийн тооллын жаран жилийн эхлэх нь ГАЛ ТУУЛАЙ жилээс эхэлж тоолдог. Тэгээд жаран жилийн дараа ГАЛ ТУУЛАЙ жил гарахаар л шинэ жаран эхэлж байна гэсэн үг. Хамгийн ойрхон цаг тооллын жарны тооллын эхлэл нь 1927 (XVI жаран), 1987 (XVII жаран), 2047 (XVIII жаран) онууд нь  жаран жилийн эхлэл болно.

- Цар тахлын улмаас сүм хийд ажиллахгүй байгаа. Иргэд маань хэрхэн заслаа хийлгэх вэ, цар тахал гайгүй болохоор заслаа хийлгэж болох уу?

- Монголчууд бид амны билигтэй ард түмэн. Уламжлал ёсоор цагаан сар (шинэ он) гарахаар өглөө эртлэн босож, зүг мөрөө гаргах, өвөг дээдсийн шүтээн, өөрсдийн шүтээн, уул овоо, газар лусын эздэд авралыг одуулж, даатгах, мөргөх, идээ ундааныхаа дээжийг өргөх, ахмадаа хүндэтгэн тохойг нь түшиж золгож, мэнд усаа мэдэлцэх, сургаал номлолыг сонсох, уламжлалт ёсоор гарч буй ондоо амар төвшин, аз жаргалтай, эрүүл энх, бодсон санасан зөв ажил үйлс нь бүтэмжтэй байхыг билэгддэг.

Жилийн засал номоо хийлгэж авралыг одуулбал зохилтой. Үүнийг шинжлэх ухааны үүднээс үнэлж, дүгнэж өөрсдийн тусын тулд жилийн засал гүрэм хийлгэх нь тус эрдэм ихтэй.  Өвгөд дээдсийн олон зуун жилээр шүтэж ирсэн ариун нандин, амилсан шүтээнээ дээдэлж гэр бүл, хамаатан садан, ах дүүс, монгол түмнийхээ заяа буяныг даатгаж хийд , дацанд ном айлдуулж бичүүлэх нь хамгийн чухал болой. Мөн түүнээс гадна тухайн жилтэн хүмүүс өөрийн биеэр онцгойлон хийгдэх засал ном гэж буй, түүнийгээ гамшигт үйл арилсны дараа хийлгэж болно. Та бүхнийг заяа буян нь түших болтугай.

- Энэ жилийн ёгт нэр цагаагчин гэсэн байсан. Уг ёгт нэрийн хувьд ямар утга илэрхийлдэг вэ?

- 2021 оны жилийн ёгт нэр "ЦӨӨВӨР" хэмээх цагаагчин үхэр жил. Юуны өмнө ёгт нэр нь жаран жилийн цаг тооллын жилүүдийг нэгнээс нь ялгахын тухайд оноосон нэр болой. Цагаагчин гэдэг үг нь төмөр махбодыг илэрхийлдэг.

Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баяр нь дэлхийн өөр хаана ч байхгүй өөрийн гэсэн онцлогтой уламжлалт их өв соёл юм. Энэ өв соёлоо бид, хойч үе маань нандигнан хамгаалах ёстой. Залуучууд маань үндэсний бахархлаа дээдэлдэг болж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
153
Зураг
ТЭНЭГЛЭЛ
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
71 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.17] 2021/2/11
ЭНЭ ЛАМ НАР НЭЭРЭЭ САЙХАН АВНА ШҮҮ! Хулгана жилийг чухам л сайн сайхан жил гээд бсан ковид гараад ацаараа сайн сайхан жил байдын
0 | 0 Хариулах
Боовгой [74.131.88.54] 2021/2/12
Хэн ч сайхан гэу хэлээгүй харин ч тааж байсан. Итгэхгүй бол ikon.mn-s хулгана жил гэж бичээд хай өмнөх жил юү гэж хэлж байсаныг хар [хориотой үг] минь
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.116] 2021/2/11
Үхэрийн зурлаг дээр тайлбарлахгүй яав даа .даан ч мулгуу
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.147] 2021/2/11
БАЯРЛАЛАА
0 | 0 Хариулах
Цогбадрах [202.55.188.88] 2021/1/9
Маш гоё мэдээ байна баярлалаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.128] 2021/1/8
Сайхан тайлбар өгчээ. Баярлалаа
0 | 0 Хариулах
иргэн [66.181.161.28] 2021/1/8
монголыг шашин ч үгүй соёл ч үгүй болгохыг энэ пасторууд зорьж байгаа удахгүй ертөнцийн эзэнд орлогын 10 хувиа тушаагаад эхийн ач гэдэгээ болиод би ертөнцийн эзний бүтээл гээд явдаг муу ёрийн цаг ойрхон байндаа монгол минь
0 | 2 Хариулах
Зочин [64.119.23.104] 2021/1/6
Biechlen ochij nom unshuulah bolj baina yy?! Iim balai yum yarihaa bolimoor baina.
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.73] 2021/1/6
Itgehgui baiwal tegeed algasaach dee
1 | 0 Хариулах
Зочин [120.22.231.236] 2021/1/6
Европууд мухар сүсгээсээ салж шинжлэх ухааныг хөгжүүлж хөгжсөн, харин бид нар тэдний дундад зууны мухар сүсэг рүү яваад байна даа. Ямар ч улсын сайт дээр өнөөдөр үс засуулахад сайн, майн гэх мэтийн юм гарахгүй дээ. Энэ бол эмгэнэл
4 | 4 Хариулах
Hutswaa [64.119.17.24] 2021/1/6
Ow soyloo hadgalj chadsan uls l onoodor hamgiin hogjiltei baina!!! Cham metiin ter europ ene gadaad gsen yum yarij baidag hvmvvs l emgeneltei bnda ! Iwiide
6 | 2 Хариулах
Зочин [120.22.163.112] 2021/1/7
Шарын шашин орж ирэхээс өмнөх өв соёл гэвэл өөр юм байна. Харин шарын шашинд автсан манжийн сүүл үеэс энэ мухар сүсэг хөгжсөн юм. Эмээлээ ч хийхээс залхуураад сууж байдаг болтол нь залхуу номхон болгосон юм. Тэгээд хамгийн өрөвдөлтэй байсан үеийнхээ хандлагыг бидний өв соёл гээд андуурсан чам шиг гарууд багасаасай
0 | 0 Хариулах
Монголоо [212.95.5.3] 2021/1/6
Харин Европд чинь Исус Христтэй холбоотой өдрүүдээ амарч баярладаг юм. Өнөөдөр 1сарын6 нд мөн амарч бна гхэ мэт. Уламжлалт заншилаа орхидоггүй юм. Мэдэж байж бичиж байвал зүгээр биш үү!
7 | 1 Хариулах
Зочин [122.201.22.193] 2021/1/6
Зурхай гэдэг бол астрология хэмээх хуурамч шинжлэх ухаан (биш), харин астрономия бол жинхэнэ шинжлэх ухаан мөн болой!!
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.215] 2021/1/6
ene baidlaara ywad baival ediin zasag saijran gj lav bhgu
2 | 2 Хариулах
Зочин [125.175.140.41] 2021/1/6
Uher mongolchuudiin jil n orj baigaan baina
1 | 4 Хариулах
Зочин [66.181.187.75] 2021/1/6
zolbin hasguudad bur jil ch gej baihgui end tend ailiin uud haviar ami guij amidardag archaagui undesten.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.183] 2021/1/6
хаха
1 | 0 Хариулах
Но [95.223.59.87] 2021/1/6
Тийн жил нь оржыштээ хахах
1 | 0 Хариулах
x [202.126.90.110] 2021/1/6
ard tumnii amidral taaruu ni unen ,hotod corona iheer garch bna onood buudah yumdaa
1 | 0 Хариулах
зочин [202.131.227.30] 2021/1/6
За болио доромжлоод байна уу Монолчууд мухар сүсэг ийм балай юмыг мэдэхтэйгээ болчихсон шүү
0 | 2 Хариулах
суранхар [202.179.25.232] 2021/1/6
21 зуунд үхэр хэвээрээ
1 | 2 Хариулах
Зочин [202.9.47.7] 2021/1/6
Энийг одоо хэн зураад сууж байдаг юм бол хахаха
1 | 1 Хариулах
Зочин [64.119.20.50] 2021/1/6
Garig erhsee shinjed tgd iim bvl ter erhten ni tiim bn, uher hariulach ni tiim bn gesen togtson juram baidag boltoi baisan sh d. Ternih ni l daguu zurdag. Durara zohioj zurdaggu.
3 | 3 Хариулах
Зочин [64.119.17.24] 2021/1/6
Yanaa hvn zuraag suuj baidag gj bodson yum baihdaa iwiidee muu hooson tolgoit chamd 1l yum helii TENEG YUM BOL TEIIGEE NUUJ AMIDARDAG YM SHDE !!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.7] 2021/1/7
Pseudoscience-аар дүүрсэн эргүү хар хувалзнууд шив дээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.109.86] 2021/1/6
Арай аятайхан монгол үхэр тавихгүй дээ
0 | 1 Хариулах
Zochin [124.158.84.42] 2021/1/6
Humuusiin setgel zuigeer toglood mongo oloh argaa ehellee dee tohoig ni orgoj zolgoj hundel gedeg chini ail hes gej helsentei adil bnaa. Tiim sain ym bol buh sum hiiduud nomoo unshaad MGL iinhoo ydaj Ulaanbaatariinhaa tsar tahaliig namdaagaach dee. Tegvel tand itgeed tanii baigaa gazar hurtel holooroo ybj bish sunaj morgood ochij adis avay!
0 | 4 Хариулах
Зочин [64.119.20.50] 2021/1/6
Neg gerg karintinlagdsan nuhur huhed, aav eejteige l zolgod mendlech de lol
3 | 0 Хариулах
Зочин [64.119.17.24] 2021/1/6
Tohoig ni tvsheed zolgoh hvngvi yu chi ? zayagv [хориотой үг] we!!!
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.244] 2021/1/6
"Мөн түүнээс гадна тухайн жилтэн хүмүүс өөрийн биеэр онцгойлон хийгдэх засал ном гэж буй, түүнийгээ гамшигт үйл арилсны дараа хийлгэж болно." Шинийн 15-ны дотор гэж чичрэх хэрэггүй шүү хүмүүс ээ.
2 | 0 Хариулах
Zochin [202.9.40.155] 2021/1/6
Ene zurag deerh uher jaahan Enetheg mayagiin umu da.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.6] 2021/1/6
Bas enetheg uher gj baidimu hahah
1 | 1 Хариулах
xaxa [64.119.25.22] 2021/1/6
энэ зурхай чинь одон орны ШУ-ны гажуудал болоод аль эрт хасагдсан шд, одоо болтол ингээд мунхруулаад явах хүмүүс Монголд л олноороо үлдсэн байх юм
4 | 8 Хариулах
Зочин [103.57.95.80] 2021/1/6
Нөгөө хүмүүсийн сэтгэл санааг тайвшруулж өөдрөг байлгах гээд РОМБУ гаригтай холбогдлоо гэдэг шиг л
1 | 2 Хариулах
Зочин [64.119.19.137] 2021/1/6
Ter yeruul bat orshigee! Hurai hurai hurai
8 | 0 Хариулах
Зочин [64.119.27.83] 2021/1/6
Сайхан жил гарах нь. Ерөөлөөр болог.Алт, зэсний үнэ урьд хожид байгаагүйгээр өсөж байгаа.Эдийн засаг өсөх магадлалтай.Муу амтай, сөрөг энергитэй хүмүүс амаа хамхиж байвал зохилтой.
14 | 0 Хариулах
Зочин [69.138.228.195] 2021/1/6
Turrrriin HUlgaichdaasaa l bolgoomjilj sain harj hynaj bgaachee taminee!!!...
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.149] 2021/1/6
цөөвөр гэхээр их билэгдэмбэрэлгүй юм байна, үхэр чоно шиг догшироно гэсэн үг биш юм уу
0 | 1 Хариулах
Онч [192.82.72.56] 2021/1/6
Цөөвөр гэдэг нь цөөн гэсэн үг
2 | 1 Хариулах
Зочин [66.181.160.69] 2021/2/12
Цөөвөр гэдэг нь цөөн гэсэн үг гэж үү би лав сонсоогүй л юм байна.
0 | 0 Хариулах
zochin [202.55.191.130] 2021/1/6
Sansriin garig ehrsiin baidliig tusuuluj tsag agaar hur tundsiig taavarlaj bolno ternees jiliin zasal nom gj soliorch bolohguie. Iimerhuu soliorloo l bolchichih heregtei bga yum.
0 | 3 Хариулах
Зочин [122.201.31.244] 2021/1/6
Америк руу виз гаргаж өгөөд таныг тийшээ явуулж болно. Үнэгүй.
1 | 0 Хариулах
Shashin [59.153.113.174] 2021/1/6
Ediin zasag meddeg boltson baina tsaan chin, erdemted, bololvsroltoi hun hereggui bolmoi
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.39] 2021/1/6
Эдийн засаг сөнөж байна. Ойрын хэдэн жилдээ сэхэхгүй
1 | 1 Хариулах
te1 niitlel ve, tsagaa ol [59.153.113.174] 2021/1/6
yun niguur, miguur, bitgii balair.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.90.39] 2021/1/6
Сөнөх гэж байхад шаана биз [хориотой үг] чинь тавлаад байгаа юм уу хаашаа юм
0 | 2 Хариулах
Зочин [103.136.254.38] 2021/1/6
Эд нарын жил бүр дураараа зөгнөдгийг факт чек хийвэл шал худлаа гарна даа.
0 | 2 Хариулах
Зочин [122.201.31.244] 2021/1/6
Яг л таны ээждээ "хайртай" гэдгийг тань Factcheck хийхтэй ямар ч ялгаагүй.
1 | 0 Хариулах
Уншигч [192.82.78.53] 2021/1/6
Урт намартай, хур ус цагтаа буусан сайхан жил болох нь ээ, эвэр сүүл нь тэнцүүхэн баыдаг эзэндээ ээлтэй үхэр жил . . . Гэдэг шүү дээ, улс төр жаахан донслох бололтой бусдаар бол сайхоон майхан
3 | 0 Хариулах
Зочин [94.75.218.175] 2021/1/6
Эдийн засаг сайжрахгүй байх. Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр сольж шинэ хүмүүс гарвал өөр байж магад. Хуучин нь эдийн засгаа огт бодохгүй байгаа нь 12 сарын хүнд хугацаанд харагдлаа.
1 | 2 Хариулах
Зочин [103.142.76.38] 2021/1/6
шааж өгч байна да
1 | 2 Хариулах
Зочин [66.181.168.131] 2021/1/6
za shaa shaa
1 | 2 Хариулах
Зочин [185.245.87.158] 2021/1/6
Шашин бол хар тамхи гэж олон жилийн өмнө хэлсэн бдаг үнэн үг шүү
2 | 6 Хариулах
Зочин [139.5.219.112] 2021/1/6
yamar mongolchuud shig uxer ve
2 | 1 Хариулах
Зочин [37.120.223.20] 2021/1/6
Mongol ulsiin tor zasag ni buh tomchuud ni iim yumand itgedeg. Zalbirch morgodog ichij uhmeer. Gandan bolon busad shariin shashnii sum hiided shalgalt bolon tatvar oruulaasai gui ee mon olon zavaan muuhai yum garna daa
0 | 4 Хариулах
Za bolioo [202.21.108.175] 2021/1/6
Ardchilsan uls bizdee yaamr buddin shashint tovd oron umu? Hamgiin tom medeelliin site hurtel iim tarhi ugaasan muhar suseg niitleed tv nuud ni iim muhar susegeer nevtruuleg hiiheed bhaar ard irged chin yaj soyon gegeereh um be?
1 | 4 Хариулах
Зочин [193.9.112.35] 2021/1/6
Iim balai muhar suseg nevt shingesen zuiliig bolimoor yum.
2 | 6 Хариулах
Зочин [94.75.218.175] 2021/1/6
За яах вэ дээ өрнийхөн ч гэсэн бүх сэтгүүл нь зурхай нийтэлдэг ? Бараг л дарга чинь тэгнэ ингэнэ гээд орчин үед тааруулаад биччихсэн байдаг. Хэрэглэдэггүй бол уншихгүй алгасмаар ?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.75] 2021/1/6
uhriinh n zurag haragdahgui baina Ikon.mn
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/1/6
сайн байцгаана уу? Болтугай. Аминтай амьд бүхэн өөдөлж дээшилж дэгжиж дэвжиж хөгжиж цэцэглэж байдаг нь Хорвоогийн Орчлонгийн Ертөнцийн Жам.
3 | 3 Хариулах
Зочин [202.126.90.39] 2021/1/6
Шал худлаа
2 | 5 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/1/6
zurhaich min korona hezee duusj bidniigee bayarluulah geed bna helj ognuu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.183] 2021/1/6
яасан сармагчин шиг үхэр вэ?
2 | 4 Хариулах
Янжинсүрэн [66.181.161.86] 2021/1/6
Зурхай үнэн байдаг Яг таараад байх шиг байдгымда
3 | 3 Хариулах
Зочин [103.57.95.80] 2021/1/6
Zud irehed chono nohoi tsaddag, zovlon irehed lam tsaddag gj ug bdg daa
2 | 10 Хариулах
Зочин [103.212.116.74] 2021/1/6
Юундч хмаагүй атаархаж явдаг хүний үг байнадаа
11 | 4 Хариулах
ЗОЧИН [59.153.115.63] 2021/1/6
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙД НЯЛХАСТ ЭЭЛТЭЙ АХМАД НАСТАНД ШИРҮҮН ЖИЛ БОЛНО ГЭЖ БУУЖ БАЙСАН. ЗУРХАЙ ҮНЭН БАЙЖ БОЛХОЛ ЮМ. НАСТРАДАМУС ЗУРХАЙЧ ХҮН БАЙСАН. ОД ГАРИГ САНСАР ОГТОРГУЙ БИЕ БИЕДЭЭ НӨЛӨӨЛДӨГ БАЙЖ БОЛОХ ЮМ.
9 | 5 Хариулах
Зочин [103.212.116.74] 2021/1/6
Мэдээж нөлөөлөлгүй яахав. Бидний бие махбод ямар энэ гараг ертөнцөөс тусдаа зүйл биш
10 | 1 Хариулах
Зочин [202.9.40.56] 2021/1/6
Гэрт аргалж түлж морио унаад малаа малладаг амьдралтай монголчуудын амьдралд орчлон ертөнцийн үзүүлэх нөлөө тавилан төөрөг хундай унаад махны чээнж хийдэг тээндэр зарлаж өөрөө авч иддэг лексуустай тербумын харшид амьдардаг хүмүүст тохирох нь ямар бол үнэндээ мэдэхгүй юм.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.75] 2021/1/6
Ene jil ard tumen doroitoj toriin tomchuud elituudiin sanhuu ediin zasag saijirna l gej buugaad bna daa. Gadnaas zeel tuslamj iheer orj ireed alga boloh niguurtai ajguu
1 | 0 Хариулах