Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монос Улаанбаатар ХХК бүх эмийн сангийн салбарууддаа ISO 9001:2015 нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монос Группийн харьяа “Монос Улаанбаатар” ХХК нь зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг байгууллагатай хамтран Чанарын Менежментийн Тогтолцоог Монос эмийн сангийн Улаанбаатар дахь бүх салбаруудын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлэв. Монос Улаанбаатар ХХК нь бүх салбарууддаа ISO 9001:2015 нэвтрүүлсэн анхны байгууллага болж чадлаа.

“Монсертф” ХХК-с анхдагч баталгаажуулалтын аудитыг зохион байгуулж, Францын AFNOR группийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан олон улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартын гэрчилгээг хүлээн авснаар “Монос эмийн сан”-ийн үйл ажиллагаа нь олон улсын төвшинд хүрснийг илтгэж байна.

ЧМТ-г нэвтрүүлснээр бид “Монос эмийн сан”-гийн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэж, тэдний сэтгэл ханамжийг илүү сайжруулахын төлөө компанийн дотоод үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тогтолцоог бий болгож байна.

Бидний ЧАНАРЫН БОДЛОГО:

Монгол улсын хууль тогтоомж, стандарт болон холбогдох эрх зүйн баримтад нийцүүлэн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан, эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр цэвэр, аюулгүй, тав тухтай орчинд хэрэглэгчдэд хүртээмжтэй үйлчилж, мэдлэгт тулгуурласан, тасралтгүй суралцагч, хамтын хөгжлийг дээдлэгч, тэргүүлэгч компани байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.