ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хармагтайн ордын 53.1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Засгийн газрын өнөөдрийн/2020.12.30/ хуралдаанаас гаргасан шийдвэр-

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53.1 тн алтны нөөц буйг тогтоосон байна.

Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна.

Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц  60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bolormaa [202.126.88.190] 2021/9/12
Mundag zahiral bna iim humuusig l demjih heregtei tegvel uls oron maani hugjinu shuu de ajilin amjilt husie
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.191] 2021/1/2
Гэологич хулхиддаг мэргэжил
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.103] 2020/12/31
Менгее хайлуулж ч чадахгуй бг юмуу ширэмний хайлш шиг арзайгаад нэг л хачин харагдаад бн
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.130] 2020/12/30
Мундаг менежер хүн юм аа Мөнхбаяр
1 | 0 Хариулах
IVAN HOE [194.36.108.86] 2020/12/30
Гадаад компанид 66%-г нь зүгээр бэлэглээч.
0 | 3 Хариулах
Irgen [202.126.88.196] 2020/12/30
Bayar hurgey. T.Munkhbayar zahiral ulsiin medeld bdag uul uurhain companiig mash bogino hugatsaand, mash oh huchin charmailt gargan hol deer ni zogsooj ard irgeded ur shimiig ni hurteej bn. Iim l humuusiig ajild tomilj uls niiteeree hurdan uragshlamaar bn. Dahin bayr hurgey.
7 | 1 Хариулах