Улаанбаатар хотод -28 хэмийн хүйтэн байна. Агаарын чанарын үзүүлэлтийг харвал өнөөдөр 08:00 цагийн байдлаар Зуун айл орчмын агаарын бохирдол "Маш их бохирдолтой" буюу >500 гэсэн үзүүлэлтийг зааж байна. Энэ нь агаарын чанарын индексийн хамгийн муу үзүүлэлт бөгөөд "Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх" гэсэн зөвлөмжийг өгч байна.
Харин энэ үзүүлэлтийг АНУ-ын ЭСЯ-наас хэмждэг агаарын чанарын үзүүлэлт дээр "Индексээс хэтэрсэн" хэмээн тодорхойлж байна. Хэрэв 301-500 дотор байвал "Аюултай" гэж үзэж байна.
Тэгвэл Зуун айл орчимд өнөөдөр өглөөний 07:00 цагт PM10 тоосонцрын хэмжээ 1,051 хүрсэн бол хүхрийн хэмжээ 385 байна.
"Аюултай" гэсэн үзүүлэлтэд хүрсэн үед "Зүрх болон уушигны өвчин тун ноцтой байдалд хүрнэ. зүрх судасны өвчтэй, мөн өндөр настай хүмүүсийн дунд нас баралтын байдал ноцтой байдалд хүрнэ. нийт хүн амын дунд амьсгалын замын өвчлөлийн ноцтой эрсдэл ноцтой түвшинд хүрнэ" хэмээн үзэх бөгөөд хүн бүрийг гадагш гарахаас зайлсхийхийг зөвлөжээ.
МҮОНРТ орчим "Их бохирдолтой" байгаа бол Нисэх, Толгойт, Баруун 4 зам бага бохирдолтой байна.
Өнгөрсөн жилийн эхний хоёр долоо хоногийн агаарын чанарын үзүүлэлтийг 08:00 болон 20:00 цагийн байдлаар харьцуулав.
График 1. 100 айл орчмын агаарын чанарын үзүүлэл 2019.12.21 ба 2020.12.21
График 2. Баянхошуу орчмын агаарын чанарын үзүүлэл 2019.12.21 ба 2020.12.21
График 3. 4 зам орчмын агаарын чанарын үзүүлэл 2019.12.21 ба 2020.12.21
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!