Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн том кластер өвчлөлүүд бүртгэгдээд байгаа үед иргэдийн дунд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвараар өвчилж, эдгэрээд Яармагийн 300 ортой эмнэлэгт шилжсэн хүний тоо нийтдээ 119 болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д, Цэргийн төв эмнэлгээс эдгэрч гарсан хүмүүсийг Яармагийн 300 ортой төв эмнэлэгт тусгаарлаж, ажиглан тандаж буй.

Өнгөрсөн хугацаанд тухайн хоёр эмнэлгээс нийтдээ 119 хүнийг эдгэрүүлж, Яармагийн эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 509-д хүрээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 443 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-402
  • Хүндэвтэр-32
  • Хүнд-8
  • Маш хүнд-1 хүн байна" гэсэн юм.

"Хүн бүр амны хаалт зүүж, хүн хоорондын зайг барин эрүүл ахуйн дэглэмээ чанд мөрдөхийг анхааруулж байна"

Үргэлжлүүлэн "Коронавируст халдварын эхэн үед томуу, томуу төст өвчний үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна.

Бид халдвартай хүмүүсийн хавьтлуудыг эрчимтэй олж, тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс ирмэгц нь шинжилгээ авч байгаа тул ихэнхдээ шинж тэмдэггүй, хөнгөн балархай үед нь вирусийг илрүүлж тусгаарлан хяналтад авч байна.

Тиймээс ихэнх тохиолдлууд эмнэлэгт хэвтсэнээс хойш эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа.

Үүнээс дурдвал:

  • Хуурай ханиалгах, толгой өвдөх шинж тэмдэг 20 хувьд,
  • Нусгайрах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, халуурах шинж тэмдэг 10-14 хувьд,
  • Дотор муухайрах, үнэр амт мэдрэхгүй болох, жихүүдэх хүрэх шинж тэмдэг 6-9.2 хувьд,
  • Хоолонд дургүй болох, суулгах, ядрах шинж тэмдэг 4-6 хувьд,
  • Нүд улайх, амьсгал давчдах шинж тэмдэг 2-3 хувьд нь илэрч байна.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 20-40 насных бөгөөд нийтээр нь авч үзвэл 0-90 насны халдварт өртсөн хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Өнөөдөр Монгол Улсад коронавирусийн том кластер өвчлөл бүртгэгдсэн тул иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр.

Ийм үед хүн бүр амны хаалт зүүж өөрийгөө хамгаалан хүн хоорондын зайг барьж хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрдөж, коронавируст халдвараас сэргийлэхийг анхааруулж байна” гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/511292886431918

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.