Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Экскаваторыг ганц товч дараад авах боломж

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр Дэлхийд Тэргүүлэгч Катерпиллар компанийн Монгол дахь цорын ганц, албан ёсны дилер бол Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК юм. Монгол улсын стратегийн чухал ач холбогдолтой, улсын төсвийг босгоход хамгийн чухал нөлөө үзүүлэгч салбарууд болох уул уурхай, зам барилгын салбарын найдвартай, тогтвортой, аюулгүй ажиллагааг хангахын тулд тэд зогсох эрхгүй ажилладаг.

Эдгээр салбаруудын үйл ажиллагаанд нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангахын тулд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК худалдан авалтын дараах бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, зах зээлд тэргүүлэгчийн хувьд үргэлж шинийг санаачилж, түүчээ болон ажилладаг билээ. Тиймдээ ч Монголд АНХ УДАА хүнд даацын ашиглагдсан тоног төхөөрөмжийг ОНЛАЙНААР буюу ВЕБСАЙТААР дамжуулан ДУУДЛАГА ХУДАЛДАА зохион байгуулах гэж байна. Дэлхий нийтийг хамарсан хүнд цар тахлын энэ үед бүх байгууллага, аж ахуй нэгжүүд боломжит хэмжээгээр үйл ажиллагаагаа цахимд шилжүүлж байгаа энэ үед Вагнер Ази Тоног Төхөөрөмж компаниас мөн адил цахим шийдлийг санал болгож байна.

www.auction.wagnerasia.com цахим хаягаар дамжуулан уул уурхай, зам, барилгын болон туслах ашиглагдсан техник тоног төхөөрөмжүүдийг дуудлага худалдаанд оруулж байна.

Та дуудлага худалдаанд оролцож буй техникийн жагсаалтуудыг дуудлага худалдааны вебсайтаар орж дэлэгэрэнгүй сонирхох боломжтой бөгөөд уг нийтлэлийн доор хавсаргав.  

Хэрэв та уг дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл 7018-7588 дугаарт холбогдон эсвэл info@wagnerasia.com хаягруу имэйл бичин оролцох хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Энэхүү дуудлага худалдаанд хувь хүн, албан байгууллага аль нь ч оролцох боломжтой бөгөөд та дээрх дугаарт болон имэйл хаягт хүсэлт явуулснаар бүртгэлийн ажилтан танд шаардлагатай мэдээллийг өгснөөр вебсайтад нэвтрэх нэр, нууц үг олгох юм.

Дуудлага худалдааны үнэ хаялцуулах процесс 12-р сарын 21, 22, 23-ны өдрүүдэд болох бөгөөд үүнээс өмнө 7 хоногийн хугацаанд сонирхож байгаа хүмүүс техникүүдийг вебсайтаар үзэх боломжтой. Уг вебсайтад техникийн талаарх ерөнхий мэдээллүүд (үйлдвэрлэгдсэн он, ашигласан мото/цаг, техникийн үзүүлэлт, техникийн яг одоо байгаа байршил г.м мэдээллүүд), техникийн нөхцөл байдал буюу манай мэргэшсэн техникчдийн хийсэн үзлэг, шинжилгээний дэлгэрэнгүй тайлан мөн тухайн техник бүрийн засвар, үйлчилгээний түүх зэрэг мэдээллүүд багтсан байгаа юм. Хэрэв оролцогч хүсвэл теникийн байгаа байршилд биеэр очин үзэх боломжтой юм.

Дуудлага худалдаанд оролцож буй техникүүдийн эхлэх үнэ нь техник бүрийн ижил ангиллын техниктэй харьцуулахад зах зээлийн үнээс 10-60% хүртэл хямд үнээс эхэлж байгаа юм. Тиймээс та бүхнийг уг дуудлага худалдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна