Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Байгууллагууд ажилчдаа ээлжээр болон гэрээсээ ажиллах боломжоор хангах хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны 12 дугаар сарын 14-нөөс зарим байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Иймд ЭМЯ-наас дараах зөвлөгөөг өглөө.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Даваа гаргааас зарим байгууллагын ажил орох гэж байна. Иймд тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж ээлжээр ажиллуулах, ажилчдын гуравны хоёрыг гэрээсээ цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэй.

Ямар нэг хэмжээгээр гадны хүмүүс оруулахгүй, бүх уулзалтыг цахим болон утсаар хийж, албан хаагчдыг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулах шаардлагатай. Яагаад гэвэл олон өөр орчинд байсан хүмүүс нэг дор ирэхдээ амьсгалын замын болон агаар дуслын замын өвчнийг нэгэндээ тараах эрсдэлтэй” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.