Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Гаалийн ажилтны халдварын голомтын цар хүрээг тогтоосон. Нийслэлийн гаалийн газрын 150 хүнийг өнөөдөр шинжилгээнд оруулж байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өчигдөр гаалийн ажилтан болон хүүгээс нь халдвар илэрсэн. Үүнийг хүн ам дотор халдвар байна гэж ойлгож болох уу? Эдгээр хоёр хүний ойрын хавьтал хэд байгаа вэ?

-Өчигдөр Амгалан вокзалын Амгалан цэг дээр хяналт хийдэг гаалийн байцаагч болон түүний хүүгээс коронавирус илэрсэн. Энэ хоёр хүний ойрын хавьтал болох 58 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Хоёр дахь хавьтал болох 100 орчим хүнийг илрүүлж шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Мөн нийслэлийн гаалийн газрын 150 хүнийг өнөөдөр шинжилгээнд оруулж байна. Хүрээ хязгаар нь 200 орчим хүн байгаа. Одоогоор шинжилгээ хийсэн 100 гаруй хүнээс коронавирус илрээгүй байна.

-Гаалийн ажилтан хаанаас халдвар авсан талаар голомтыг тодорхойлж чадсан уу? ХӨСҮТ-ийг бүхэлд тусгаарласан гэдэг мэдээлэл байна. Энэ нь ямар учиртай вэ? ХӨСҮТ-ийн нийт 20 хүн халдвар авсан гэдэг мэдээллийг авлаа. Үүнээс гадна мэдээлэгдээгүй үлдсэн мэдээлэл байгаа гэсэн зүйл яригдаж байна. Сүрьеэгийн тасгийн эмчтэй хамт ажиллаж байсан сувилагчаас шинжилгээ аваад эхнийх нь сөрөг гарсан учраас гэрт нь хариулсан ч тав хоногийн дараа бие нь муудаж ХӨСҮТ-ийн дарга очоод шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан гэдэг мэдээлэл байна. ХӨСҮТ дотроо эмх замбараагүй байдалд хүрсэн үү? Мөн 119.мн сайт удаан ажиллаж байна. Үүн дээр мэдээлэл өгөөч?

-Бид нар гаалийн ажилтны голомтын цар хүрээг тогтоосон. Коронавируст халдвар агаар дуслын замаар дамждаг. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Тандалтын шинжилгээг эгзэгтэй цэгүүдэд өргөн хүрээтэй явуулна. Өргөжүүлсэн тандалтын явцад нэг хоёроор коронавирус илэрч болно. Энэ нь цар тахлын үзэгдэл.

Цар тахлын вирус гарсан үед хэдэн хүнийг тусгаарлачихаад, тандалт хийхгүй байж болохгүй. Батлагдсан тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй үе байна. ХӨСҮТ-ийнхэн ажиллаж, цар хүрээг нь тогтоож байгаа. ХӨСҮТ болохоо байгаад хөл хорионд орсон гэж иргэд маань ойлгож болохгүй. Бид өөрсдийн баримтлах ёстой дэглэмээ баримтлан ажиллаж байна. 

-Д.Нарангэрэл:  Хотоос болон энд ирсэн иргэдийг гэрт нь 14 хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа ойлгож байна. Ерөнхийдөө гэрийн тусгаарлалтыг долоо хоног болгосон. Энэ байдлаар иргэд гэртээ долоо хоног тусгаарлагдана. 119.мн сайтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс бид нарт өгсөн. Улаанбаатар хотод халдвар бүртгэгдсэн тул хүн бүр өөрийгөө халдвараас сэргийлэх нь чухал. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1311963749172119

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.