Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирус хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр байдгийг тогтоожээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирус хаана удаан тогтдог болох тухай АНУ-ын эрдэмтдийн судалгааг танилцууллаа.

“24 цагийн хугацаанд нэг тохиолдол бүртгэгдэж өнгөрсөн өдрүүдээс зургаан тохиолдлоор бага таатай мэдээтэй байна. Манай улсын хэмжээнд хэмжээнд нийт коронавирусийн батлагдсан тохиолдол 906 болсон. Коронавирус илрүүлэх тандалтыг бид гурван чиглэлээр хийж байна.

  1. Тохиолдолд суурилсан тандалт
  2. Эмнэлэгт
  3. Лабораторид суурилсан тандалтыг хийж байгаа.

Лабораторийн оношилгооны цэгээр 24 цагийн хугацаанд 378,541 хүн коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдлаа.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс нийслэл болон Сэлэнгэ аймагт ажиллаж, 46 обьектын 18,860 метр квадрат талбайд эцсийн халдваргүйтгэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 7,257 иргэн хандаж зөвлөмж зөвлөгөө авсан бол ЭМЯ-ны 32-30-02 дугаарт 822 хүн холбогдож зөвлөгөө авжээ.

АНУ-ын судлаачдын гаргаснаар коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх эрсдэлтэй гэдгийг судалжээ.

Тухайлбал хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд хоёроос гурван өдөр байдгийг тогтоожээ" хэмээн мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.