Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдрийн 17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 555 боллоо"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.20 11:00 цагийн байдлаар/

https://www.facebook.com/iKonNews/videos/1386696211675197

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 594 мянган хүн коронавирусийн халдвар шинээр авжээ.

Энэ нь өнгөрсөн өдрөөс халдвар 52 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ мэдээллээс харахад, дэлхий дахин коронавируст халдварын тархалт эрчтэй өндөр хэвээр байна.

Харин манай улсын хувьд өчигдрийн 17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрч, коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийт  555 боллоо” гэв.

Өвчлөл Улаанбаатар хот болон таван аймгийн хэмжээнд багц хэлбэрээр гарч байгаа бөгөөд нийслэлд өвчлөл гарсантай холбоотойгоор ЗӨСҮТ-өөс голомтын хоёр обьектын 1,299 метр квадрат талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг зохион байгуулжээ.

"Хөл хорионы дэглэмээ барьж, хувийн ариун цэврээ сахиж чадвал бид халдварын тархалтыг 80 хувь хүртэл бууруулу чадна"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хөл хорионы дэглэм болон бусад нийгмийн эрүүл мэндийн заавар зөвлөмж ач холбогдлоо өгч байна. Олон  улсын байгууллагын хийсэн судалгаагаар хөл хорионы дэглэм барьж, хөдөлгөөнийг хязгаарласнаар халдварын тархалтыг 50 хувь бууруулдаг гэсэн байна.

Манай улсын хувьд хүн бүр хөл хорионы дэглэмээ улам сайжруулж, хувийн ариун цэврээ сахиж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байвал, бид халдварын тархалтыг 60-70 хувь, цаашлаад 80 хувь хүртэл бууруулах чадвартай арга хэмжээ авч байгаа гэдгийг иргэд ухамсарлаж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагахыг хүсэж байна” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.