18:21 2020/11/17
ЭМЯ-наас өнөөдөр гурав дахь удаагаа мэдээлэл хийж 18:00 цагийн байдлаар дотоодын халдварын тохиолдол таваар нэмэгдсэн болохыг зарлалаа.
"Сэлэнгэ аймагт өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд тав нь PCR шинжилгээгээр онош батлагдсан байна" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.
Төмөр зам дагасан халдварын голомтод ийнхүү нийт 10 тохиолдол батлагдаад байгаагийн ес нь Сэлэнгэ аймаг, нэг нь Дархан-Уул аймаг бүртгэгдээд байна.
14:42 2020/11/17
2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагийн байдлаар манай улсад COVID-19-ийн дотоодын халдварын тоо 22 болоод байна.
Дотоодын халдвар гурван газарт голомтлон гарсан хэмээн үзэж буй. Үүнд:
График 1:
Эдгээр гурван голомтод батлагдаад байгааг тохиолдлуудыг ялган харвал,
График 2. Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн нийт тохиолдол
18:21 2020/11/17
ЭМЯ-наас өнөөдөр гурав дахь удаагаа мэдээлэл хийж 18:00 цагийн байдлаар дотоодын халдварын тохиолдол таваар нэмэгдсэн болохыг зарлалаа.
"Сэлэнгэ аймагт өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд тав нь PCR шинжилгээгээр онош батлагдсан байна" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.
Төмөр зам дагасан халдварын голомтод ийнхүү нийт 10 тохиолдол батлагдаад байгаагийн ес нь Сэлэнгэ аймаг, нэг нь Дархан-Уул аймаг бүртгэгдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!