Улсын онцгой комисс, Засгийн газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу 2020 оны арвандүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй.
Ингэхдээ өнөөдрөөс хөл хориог улам чангатгаж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүнээс гадна нэмэлтээр 2,500 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иргэд өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ байж, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмээ чанд сахин эрүүл мэндээ хамгаалахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед гадуур иргэдийн хөдөлгөөн ямар байдалд буйг фото сурвалжилгаар дамжуулан хүргэе.
/Гэрэл зургийг MPA.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!