Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэнгийн сэжигтэй тохиолдол ТИР машины жолооч нараас хамааралгүй, өөр голомт байх магадлалтай"

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулан мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.12/

https://fb.watch/v/11VZYf817/

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Тир машины жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс илэрсэн. 

Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тус иргэнийг ХӨСҮТ-д  эмчлэхээр авчирч байгаа.

Сэлэнгэ аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол нь арваннэгдүгээр сарын 6-наас зовиур илэрсэн. Ингээд хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Саяны "Энхсаран" сувилалаас гарсан голомттой холбоогүй байх магадлалтай. Хугацааны хувьд тооцохоор тир машины жолоочтой анхдагч, хоёрдогч байдлаар хавьталд орсон байдал тогтоогдоогүй. Тиймээс өөр голомт байх магадлал байна гэж үзэж байгаа. 

УОК-оос Алтанбулагийн боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг ирэх Даваа гарагаас зогсоохоор болсон. Тэр болтол Сэлэнгэ аймагт арга хэмжээ авахаар ажлын хэсэг очсон.  

"20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа"

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн дэглэмд хөл хорио тогтоохыг хэлж байгаа. 

Өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт шуурхай штабууд байгууллаа. Тусгай чиг үүргийн 5,000 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Иргэд тогтоолд заасан хүрээнд хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас хяналт шалгалт явуулж байна. Үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөс бусад байгууллагад арга хэмжээ авна. 

20 гаруй тусгаарлах байранд шалгалт хийж байгаа. 

Мөн Сэлэнгийн сэжигтэй тохиолдол ТИР машины жолооч нараас хамаараагүй, өөр голомт байх магадлалтай гэдгийг ЭМ-ийн сайд хэллээ.

"Өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдал болон хангамжид ямар нэгэн асуудал үүсээгүй байгаа"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Мэндсайхан: УОК-ын даргын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулсан.  Штабын бүрэлдэхүүнд нийслэлийн болон бүх аймгийн Засаг дарга багтаж байна. Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб Гамшгийн тухай ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдал болон хангамжид ямар нэгэн асуудал үүсээгүй байгаа.

Хөл хорионы үед бүх хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж, хот хоорондын хүнсний тээвэр тасралтгүй үргэлжилж байна.

Махны хувьд гэхэд Улаанбаатар хотод өмнө нь нийлүүлэгдэж байснаас илүү байгааг хэлмээр байна. Иргэд минь хүнсний хангамжийн асуудал дээр тайван байгаарай хэмээв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.