ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн хяналт, шалгалтыг чангатгахаар боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж УОК

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналт шалгалтаа улам чангатгахыг эрүүл мэнд, онцгой байдал, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дарга нарт даалгав.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр нь арга хэмжээ авч байхыг үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр захирамж гаргасан байна.

Энэ дагуу:

  1. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  2. Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  4. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  5. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  6. Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  7. Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  8. Банк
  9. Оршуулга
  10. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
  11. Шүүх, прокурор
  12. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  13. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар
  14. НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар
  15. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв
  16. “Улаанбаатар төмөр зам” ХНН
  17. “Чингис хаан” олон улсын нисэх буудал
  18. “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар
  19. Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр
  20. Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллах юм.

Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах бөгөөд жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг Улсын онцгой комисс анхаарууллаа.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга  зөвлөж, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалжээ.

Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ.

Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана, гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй юм.

Хот руу орох авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна.

 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 58 тээврийн хэрэгслээр 1,464 зорчигч явж байсан бөгөөд Улиастай-Улаанбаатар чиглэлийн 13 зорчигчтой тээврийн хэрэгсэл 13:50 цагт Улаанбаатар хотод ирснээр хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зогсоожээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
БУРУУ
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
enhnaran [202.126.88.199] 2020/11/13
sn bna uu bi xodoo oron nutgaaa ulaan baatart noxr ax xoyr egchin xamt irsen ymaa bs xoyr dvvgin xamt ired end xoriond orchloo ymar ajilar irsen be gewl ajil ymdal garaad irsen xorio togtoodog odor garax gsn bolowch bichgee vzvvlsen bolowch gargasangvi xodo ywmaar bna yawal deer we xoyr nylx xvvxdee orxichixod irsen yma
1 | 0 Хариулах
Зочин [202.72.245.124] 2020/11/13
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажилцидыг хувийн унаагаар дугаарын хязгаарлалт харгалзахгүй явуулах тухай шийдмээр байна. тэд бугд эрсдэл өндөртэй ажиллаж байгаа ш дээ
0 | 0 Хариулах
Г.Золбоо [202.126.92.99] 2020/11/13
Нойр хоолгүй ажиллаж байгаа цагдаа онцгойгын алба хаагч нараа дараа нь амраагаарай бусад нь бол цагтаа тараа л харина угаасаа
0 | 3 Хариулах
Зочин [202.21.109.59] 2020/11/13
Яанаа яг 21000 төгрөгтэй. 5 хоног л байгаасай өшөө сунгах юм бол хүнээс мөнгө зээлэхэд хэцүү цаг байх байхаадаа бурхан минь гэж
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.35] 2020/11/12
Uursniigee ih magtatsgaagaad naadam songuuli delhii dayaar tsatsah kino sharka barka balai ork bujig hurtel hiitsgeegeed bsan yum.Naadam songuuli hiih munguuruu HOSUT-2 barij bolsongui yu.Naad jolooch chine deg juram hyanalt bhgui dampuu gazar tusgaarlaltand oroogui bsan bol uvchluhgui baijee.Masknaas salaagui ter muu francaas bolj yasan ih surjignej bsan ve.3 saya hvn baidal evguisvel yah ve?Sharka barkagaa bujigleh u barts aldval muulaad bsan oros hujaa naraa tuslaachee gej duudah uu.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.222] 2020/11/13
Халх голдуу иргэдтэй байж халимаг оросын шарка барка гэж үндэсний наадамчин нээлт арай л бишээ.сонгууль гээд улаан зангиа нохойн хэл шиг унжуулаад давхиад үнсэлдэж нүгэлд байсан .нам гээд хийсээд.цлс дотроо нэг сорил явуулаагүй. Шөнөөр улсийн хил онгойж хужаа оруулаад Арай аймаар юм
0 | 0 Хариулах
Zochin [59.153.112.186] 2020/11/12
Odoo eruul mendiin said shader said Erunhii said ontsgoi baidliin darga Naymhuue emch nar ajlaa sain duraaraa uguh heregtei Engej ajlah um bol 10 nastai huuhed ch chadna hariutslgaa hulee hujaa zuusun shlatgaana tailbarla haana haana tusgaaralsan aa ard tumendee medegd
2 | 1 Хариулах
Зочин [192.82.69.4] 2020/11/12
Чи эхлээд бичиг үсэгт сайн тайлагдаад дараа нь үхэн хатан зүтгэж байгаа хүмүүс рүү дайр. Амаа хамхиж сур.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.124] 2020/11/12
Энэ байгууллага уудын манаач нар яах болж бнаа.Хувийн байгууллагагын манаач нарт ямар юмных нь үнэмлэх байх вээ дээ
0 | 2 Хариулах
Зочин [66.181.179.233] 2020/11/12
2 r angi covid 19 herhen mongol tarhav
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.233] 2020/11/12
mongol coronag herhen davan tuulsan be geed barimtat kino hiigeed baisan Odoo oron nitgiin songuuli ongortel herhen.nuun daragduulsnaa tailbarlah heregtei bolj de bal saraa baga temdeglesen bol ingehgui baisan ym
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.123] 2020/11/12
Эмнэлэгууд ажиллахгуй юмуу жишээ нь гэмтлийн эмнэлэг хэвтэх гэж байсан хун яаах болж байнаа,мэдээллээ жаахан тодорхой бичээч!!!
0 | 0 Хариулах
zochin [150.129.143.152] 2020/11/12
eruul mendiin baiguullaga ajillana gej bgaa biz dee bichig useg tailagdaagui yum uu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.233] 2020/11/12
arhia baga uu l daa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.60] 2020/11/12
manaihan surjignehdee l onts belen baidaltai
2 | 1 Хариулах
Зочин [66.181.180.162] 2020/11/12
Xotinxon orj boldog oron nutgiin irged xarij boloxu
0 | 2 Хариулах
Зочин [196.54.16.182] 2020/11/12
УОК-н одоогийн удирдлагад хариуцлага алдсан тул халж өөр хүмүүс тавих хэрэгтэй.
0 | 3 Хариулах
Зочин [196.54.16.182] 2020/11/12
НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар НҮБ ажиллахгүй байсан ч болно. Сонин жагсаалт гаргажээ ! Тэнэг юмнууд чинь. Үргэлж тэнэгээ гайхуулж байдаг. Корона тархсан орон зүгээр Марафон хийгээд байж л байна. Би сая юүтүүбээр үзлээ. Хэдэн жилийн өмнөх юм үзэж байна гэж бодтол 2 хоногийн өмнөх үйл явдал байна. Марафон хийж байгаа газар үйлдвэр ААН-үүд нь ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Угаасаа эдийн засгаа юу ч байсан зогсоодоггүй газар !
2 | 0 Хариулах
Zochin [66.181.161.102] 2020/11/12
Ediin zasgaa tgd yu ch zogsoodoggui gazar ni ali hediin 224 myangan hun uhchichsen baigaa biz de covid oos bolood. Yaj mongoltoi haritsuulj chadaj bainaa, joohon medleg bolovsroltoi comment bichmeer yum.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.102] 2020/11/12
Er ni hilee nee gesen iimerhuu humuusiin shahaltaar geriin tusgaarlaltiin 14 honog ugui bolj, odoo uvchin ilercheed baina shd!
0 | 2 Хариулах
OMG [196.54.16.182] 2020/11/12
Хувийн хэвшлийн ажлыг шууд зогсоож байгаа юм байна. Тэгээд яаж мөнгө олж амьдарна ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.151] 2020/11/12
76 tsatgalan ard tumen ni ulsgulun ene shudraga yos mun uu 76-n tsuvdai tsaana chin aimaar targaljiina shd aris ni zad tavih ni bna shd targa ni hetreed ard tumen yas aris
2 | 0 Хариулах
Баталгаатай [196.54.16.182] 2020/11/12
Одоо 5 хоногт 5 кг нэмнэ !
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.131] 2020/11/12
huduu oron nutagluu agaariin teewreer zorchij boloh ymuu
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.168] 2020/11/12
Serelt hezee negen zagt orj irih bsan corona covid anduursan endvvrsen
0 | 2 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/11/12
Хөөе та нар тэр карантийн гэгчээ зохих журмаар нь хийгээч. Чадахгүй бол хүмүүсийг гэрт нь карантийнд орохыг зөвшөөр. Танихгүй хүнтэй 1 өрөөнд, дундаа дууштай карантийн гэж ямар балтууш нь байдаг юм бэ?
2 | 0 Хариулах
Зочин [212.95.5.189] 2020/11/12
Айлуудар явж судалж бгаа л гэнэ. Ойр хавьтлын тндэн хүнээс илрээгүй л гэнэ. Хэзээнээс шинжилгээндээ итгэдэг болцын? Гаднаас ирж бгаа хүмүүст ч гэсэн илрээгүй баыхад нь л 21 хоног тусгаарлаал, 4 дэх шинжилгээнээс илэрлээ л гэдэг биз дээ. Энэ хүмүүсээс бас 17 хоногийн дараа 3, 4 дхээс нь илэрбэл яахын? Та нар анхнаасаа худлаа мэдээлэл өгч, төөрөгдүүлж бсан. Логикгүй утгагүй арга хэмжээ авсан
5 | 2 Хариулах
зочин [202.70.34.70] 2020/11/12
Шуурхай, Онцгой байдлын алба анхаарал хяналтаа сулруулж, найзгайрч, дүрэм журмыг сайн бариулаагүйгээс корона-г дотроо алдсан. Удирдлагыг нь сольж ажлыг нь сайжруулах хэрэгтэй байна.
5 | 3 Хариулах
Jack [202.179.27.246] 2020/11/12
Gross medical error. That guy wasn't properly tested before leaving quarantine, so now how can anyone trust the tests?
3 | 1 Хариулах
Зочин [66.181.164.43] 2020/11/12
Банкууд огт ажиллахгүй бна ш дээ. Богинисгосон цагаар ч болтугай ажиллах хэрэгтэй шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.76.115] 2020/11/12
Hodoo oron nutagt eeljeer ajildag hvmvvs zondoo bgaa tedniigee yaahiin boloo ted ch bs ger bvlteigee gerte bmaar bgaa shdee
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.149] 2020/11/12
УОК энэ Энхсаран сувилалыг дампууруулчихлаа даа.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.181.151] 2020/11/12
Hohi ni dampuurval taarna
2 | 0 Хариулах
эхнээсээ [202.9.46.54] 2020/11/12
Энх-Саран сувилал баруунаас ирсэн хүмүүсийг ялгаж аваад байсан шүү. Энүүхэн Казахстан, Хятад, Солонгосоос ирсэн хүмүүсийг тоож авахгүй ч байх шиг . .. Хариуцлага тооцох хэрэгтэй.Зөвшөөрлий нь хүчингүй болгож нийтэд мэдээлэхийг шаардаж байна
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.151] 2020/11/12
Zah ajillaad yadiin avah mungu ni haa bna bitgii ene met hutsaj bai bvgd hudal uhehee l hvleegeed suuj de uur yadiin muu nohoinuud
3 | 2 Хариулах
Khatan [64.119.26.17] 2020/11/12
Гэрээсээ ажилдаа очихгүйгээр яаж оёдол хийхийг зааж өгөөч.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.187] 2020/11/12
oydoliin mashinaa gertee avaad ochku yu
17 | 2 Хариулах
b [64.119.16.247] 2020/11/12
hahah
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.41] 2020/11/12
Банкнуудаа цагийг нь багасгаад ажиллуулаач ээ. Банкны зээлийн эргэн төлөлт дээр анхаарна уу. Цаашид хатуу хорио үргэлжлэх тохиолдолд зээл төлөлтийг яаж шийдвэрлэх вэ
9 | 3 Хариулах
Зочин [66.181.185.124] 2020/11/12
Нэг сараас үхсэнээ хийж байсан юм бэ ццц
2 | 0 Хариулах
Зочин [103.26.195.23] 2020/11/12
Урдаас ирж байгаа ачааг тараамаар юмаа ажилгүй амарч байгаа дээрээ янзалж цэгцэлмээр байна
2 | 0 Хариулах
bi [202.170.80.25] 2020/11/12
uuchlaarai ene amralt bish.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.25.89] 2020/11/12
shudnii emneleg yahiin be
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.54] 2020/11/12
haalttai
2 | 0 Хариулах
Зочин [66.181.164.53] 2020/11/12
medeelel tugeeh hevlel medeelliin gazruudiig tsuulj tsuun heded ni tuvluruulmeer bna end chin uchnuun hun ajillaj ter hereeree gerbuliinhnee ersdeld oruulj bn shdee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.164.53] 2020/11/12
efir yavuulahaas busad ajilchdiig ni online ajillah bolomjoor hangaj ugmuur bn jishee nyagtlan nyarav geh met zaaval ajil dree bh shaardlagagui uchnuun hun neg dor ochood buugnuruud bhiin
0 | 0 Хариулах
Hatuu hul horio [202.9.46.128] 2020/11/12
Hatuu hul horio gecheed huvihan ni ajilaad zah bituu hun chiheldeed yamar yumnih ni hul horio bdiin oligtoi hatuuhan arga hemjee avaachee
6 | 6 Хариулах
Зочин [202.126.89.120] 2020/11/12
түрүүлж мах гурилаа авчаад битгий ингэж новшрол доо
5 | 2 Хариулах
Зочин [66.181.181.151] 2020/11/12
Mah guril chin duusahaar chi ulsuj uhne bh da corona ch tusaj amjaagui haramsaltaigaar ulsuj uheh bh da yana da yana
0 | 0 Хариулах
Ouytan [124.158.83.215] 2020/11/12
5honog gej yahmve ugsaa hol horio bolhno todorhoi bolsn shde hodoo oron nutagiin ouytanuud ert gert hariaa end gert hevteed bvr hetavv boljn ideh holch duusn mongo geheer dahin2 asuuh aav eejees hetsvv ym bn
5 | 3 Хариулах
Зочин [66.181.161.66] 2020/11/12
Зөвлөсөн юм гэдгээ тодорхой болгоод өгөөч хувийн хэвшил ажиллах юм уу яахын
2 | 5 Хариулах
Бүхнийг хөлдөө чирсэн [150.129.143.181] 2020/11/12
танил тал харж, шаардлага хангаагүй байж , тусгаарлалтанд хүмүүс авсан Энхсарантай холбоотой гаруудад хариуцлага тооцхыг шаардаж байна.!!!
25 | 0 Хариулах
zochin [66.181.189.196] 2020/11/12
baga bagaar changalaad l bh um bna doo, ug ni amnii haaltaa zuugaad ahuin soyoloo deeshluulchihvel l neg hesegtee zugeer umsan, udahgui tagtan deeree garch bolohgui, changaar naitaaj ch bolohgui geh vii dee
3 | 3 Хариулах
КВ т кв аар нь хувааж хөл [150.129.143.181] 2020/11/12
ХОРИО тогтоосон нь ер зүгээр шүү.. хөрш үүдээсээ суралц.. хязгаарлалт гэж нэрлэвэл зохино..
6 | 1 Хариулах
Зочин [66.181.181.151] 2020/11/12
Corona tusaj uheheesee umnu bvgd ulsuud uhchih biz ee Hvrelsvh gantsaaraa bvdvvreed bvdvvn corona bolno biz ee
0 | 0 Хариулах
. [202.9.40.106] 2020/11/12
Hotruu oruulj bgaa yum bolow uu?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.66] 2020/11/12
Орох нээлттэй гээд бичсэн байгааздээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.151] 2020/11/12
Orj ireel tusaal uhehed padlii bhku ee hu zgr orj ireel tegeel chad
0 | 0 Хариулах
Zochin [66.181.188.88] 2020/11/12
Enkhsaran d l surer uzuuldeg bj dee, novshiin Sodbaatar
8 | 0 Хариулах
Зочин [202.21.97.70] 2020/11/12
тэр захирамжийнхаа зургыг тавьчиж болдоггүй юм байхдаа. дандаа нэг дутуу мэдээлэл оруулна, ямарч мэргэжлийн бус
2 | 0 Хариулах
Зочин [122.201.26.172] 2020/11/12
ulaanbaatar.mn гэж ороод л харчихад л болно шд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.74] 2020/11/12
22n tovchoogoor oruulahgui bolj bgn boluu medeh hun bnu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.11] 2020/11/12
are you hujaa?
0 | 2 Хариулах