Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан байна.
Уг захирамжид:
- Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан
- аялал зугаалга
- сургалт
- бүх төрлийн баар
- тоглоомын газар
- сүм хийд, мөргөлийн газрууд
- урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
- спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/
- амралт, жуулчны бааз
- дэн буудлууд
- ерөнхий боловсролын сургууль
- их дээд сургууль
- мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
- бүх шатны сургалтын байгууллага
- өдөр өнжүүлэх төв
- цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохыг үүрэг болгосон байна.
Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байхыг дурдсан байна.
Захирамж бүрэн эхээрээ:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!