Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Энхсаран сувилалд халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Тусгаарлалтаас гарсан иргэдийг ямар давтамжтай шинжилгээнд хамруулдаг вэ, халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлуудын талаар мэдээлэл өгч болох уу?

- Тусгаарлалтаас гарсан иргэдэд байнгын тандалт хийдэг. Энэ дагуу тандалт хийсэн. Тухайн жолооч эхнэр хоёр хүүхдийн/нэг болон дөрвөн настай/ хамт амьдардаг. Хашаанд нь мөн аав ээжийнх нь гэр байдаг юм байна. Тэр бүх хүмүүсийг тусгаарласан. Шинжилгээ хийж байгаа.

- Халдвар авсан иргэдийг эмчлэх тохиолдолд орны нөөц хангалттай байгаа юу?

- Орны бэлэн байдлыг хангаж байгаа. Заавал ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй зарим өвчлөлийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Ингээд нийт 500 ор гарна. Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулаад эхэлсэн. Нийтдээ 1,000 орчим орыг бэлэн байдалд байлгаж байна.

Энхсаран сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаад тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлээд халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдэг нь тодорхой болно.

- Хамгаалах хувцасны нөөцийн талаар мэдээлэл өгөөч?

- Хамгаалах хувцас хэрэгслийн 3 сарын нөөц байгаа. Манай үйлдвэрлэгч ч сайн чанартай хамгаалах хувцас үйлдвэрлэж байна. Эмч, сувилагч нар таарсан хувцсаа өмсвөл халдвар хамгаалал алдагдахгүй байх боломжтой.

ВИДЕО

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.