ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хүнд өвчинтэй тэмцэж, охиноо хүлээж байсан аавтайгаа хамгаалалтын хувцас өмсөөд салах ёс гүйцэтгэмээр байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

БНСУ-аас энэ сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн хүнд өвчний улмаас нас барсан аавтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгооч ээ хэмээн бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Тэрбээр "Аав минь элэгний хорт хавдрын улмаас маш удаан шаналж, охиноо хүлээсээр байгаад нас барлаа. Би БНСУ-д байхдаа хоёр удаа, эх орондоо ирээд энэ сарын 18-нд дахин нэг удаа шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар илрээгүй. Тиймээс аавтай минь салах ёс гүйцэтгэх боломж олгоод өгөөч ээ. Би хамгаалалтын хувцас өмсөөд аавтайгаа салах ёс гүйцэтгэмээр байна. Надад туслаач.

Ирсэн даруйдаа би хүнд өвчтэй аавтайгаа уулзахыг хүсэж өргөдөл гаргасан. Надад хамгаалалтын хувцас өмсгөөд аавтай минь ганц удаа уулзуулчихсан бол бүтэн сар амь тэмцэж охиноо хүлээсэн аавтайгаа уулзах байсан" хэмээсэн юм.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1375
Зураг
ХАРАМСАЛТАЙ
24
Зураг
БУРУУ
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа