Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдүүддээ хагалгаа хийлгэхээр гадаадыг зорих үед ард түмэн тусалж, хандив өгдөг. Төрөөс ямар ч туслалцаа байдаггүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй, гадаад улсад эмчлэгдэх шаардлагатай, хавдрын оноштой хүүхдүүдийн аав, ээж нарын төлөөлөл "Ээжүүд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхааръя" сэдэвт тайван жагсаалыг өнөөдөр Эрүүл мэндийн яамны гадна хийлээ. 

Энэ үеэр "Улс орноос ард иргэдийнхээ төлөө хийж байгаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур яваа учраас өнөөдөр ийнхүү хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна. Биднийг гадаад улсыг зориод хүүхдүүддээ хагалгаа хийлгэхээр явахад ард түмэн тусалж, хандив өгч, олон хүүхдийн амийг аварсаар байгаа. Гэтэл төр улсаас ямар ч туслалцаа байдаггүй. Зээл хэлбэрээр ч болтугай тусламж үзүүлж, анхаарал хандуулахыг хүсэж байна.

Эрүүл мэндийн сайд аа, бидний хүсэлтийг хүлээж аваад тулгамдсан асуудлыг шийдэж өгөөч. Ард иргэддээ тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхгүй юм бол бүхэл бүтэн яам, шат дараалсан албан тушаалтнууд байгаад яах юм" хэмээн ээжүүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ. 

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг