Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Ховдын Дарви сумын III багийн хэсгийн нэг ч сонгогч саналаа өгөөгүй бол Завханы Цагаанхайрхан сумын 11-19-3 дугаар хэсэг хамгийн өндөр ирцтэй байна"

ikon.mn
2020 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 62 тойрогт явагдаж буй нэмэлт санал хураалтын 15:00 цагийн ирцийн мэдээгээр нэмэлт санал хураалт явагдаж буй 63 хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 25,186 сонгогчийн 71.62 хувь нь санал хураалтад оролцоод байна. 

19 аймгийн 61 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 17.96 хувь нь ирж саналаа өгчээ. Үүнээс Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 11-19-3-р хэсэг хамгийн өндөр ирцтэй буюу нэмж саналаа өгөх сонгогчдын 58.33 хувь нь саналаа өгчээ.

Харин Ховд аймгийн Дарви сумын 3-р багийн хэсгийн 92 сонгогч нэмэлт санал хураалтад оролцох ёстойгоос 15:00 цагийн байдлаар нэг ч сонгогч ирж саналаа өгөөгүй байна. Энэ талаар аймгийн сонгуулийн хороо "Ховдын Дарви суманд нэмэлт санал хураалтад оролцох нутагтаа байгаа сонгогч маш цөөхөн, нэлээд хэсэг нь оюутнууд байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Дээр дурдсан 62 тойргийн саналаа өгөөгүй сонгогчийн тоо нь тухайн хэсгийн сонгогчийн тооноос хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн цөөн сонгогч буюу нэмэлтээр ирж саналаа өгөх ёстой 14 сонгогчтой хэсэг, харин хамгийн олон буюу эхний санал хураалтад оролцоогүй 1,401 сонгогчтой хэсэг байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ын СОНГУУЛИЙН 10.25-НЫ ӨДРИЙН НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫН ИРЦИЙН МЭДЭЭ: /15:00 цагийн байдлаар/

Д/д Аймаг, дүүргийн сонгуулийн хороо Нэмэлт санал хураалт явагдах хэсгүүдийн талаарх мэдээлэл 15 цагийн байдлаар
Сум / хороо Баг Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн тоо 10.15-ны өдөр санал өгсөн сонгогчийн тоо Саналаа өгөөгүй сонгогчийн тоо Санал өгсөн нийт сонгогчийн тоо Нэмэлт санал хураалтаар санал өгсөн сонгогчийн
тоо хувь тоо хувь
1 Архангай Жаргалант 1-р баг 686 442 244 508 74,05 66 27,05
Эрдэнэбулган 7-р баг 1277 860 417 936 73,30 76 18,23
2 Баян-Өлгий Баяннуур 1-р баг 559 475 84 478 85,51 3 3,57
Өлгий 11-р баг 1564 1136 428 1160 74,17 24 5,61
Ногооннуур 1-р баг 193 179 14 181 93,78 2 14,29
5-р баг 655 576 79 612 93,44 36 45,57
7-р баг 598 509 89 550 91,97 41 46,07
Сагсай 4-р баг 450 379 71 386 85,78 7 9,86
3 Баянхонгор Баянговь 1-р баг 419 306 113 342 81,62 36 31,86
Бөмбөгөр 4-р баг 477 378 99 403 84,49 25 25,25
Жаргалант 1-р баг 555 371 184 374 67,39 3 1,63
Өлзийт 6-р баг 482 299 183 376 78,01 77 42,08
Эрдэнэцогт 5-р баг 347 272 75 286 82,42 14 18,67
4 Булган Сэлэнгэ 5-р баг 723 458 265 524 72,48 66 24,91
5 Говь-Алтай Тайшир 3-р баг 310 225 85 256 82,58 31 36,47
Эрдэнэ 3-р баг 339 218 121 261 76,99 43 35,54
4-р баг 383 234 149 245 63,97 11 7,38
Алтай  4-р баг 612 381 231 401 65,52 20 8,66
6 Дархан-Уул Дархан 11-р баг 2642 1241 1401 1523 57,65 282 20,13
7 Дорноговь Иххэт 2-р баг 399 258 141 275 68,92 17 12,06
Мандах 5-р баг  212 134 78 145 68,40 11 14,10
8 Дорнод Баяндун 3-р баг 364 236 128 252 69,23 16 12,50
Халхгол 3-р баг 304 203 101 224 73,68 21 20,79
Чойбалсан 1-р баг 808 468 340 484 59,90 16 4,71
9 Дундговь Дэрэн 1-р баг 384 208 176 235 61,20 27 15,34
Гурвансайхан 1-р баг 244 142 102 156 63,93 14 13,73
3-р баг 292 165 127 189 64,73 24 18,90
Хулд 1-р баг 329 223 106 229 69,60 6 5,66
Эрдэнэдалай 2-р баг 429 233 196 246 57,34 13 6,63
6-р баг 604 330 274 353 58,44 23 8,39
10 Завхан Нөмрөг 4-р баг 322 276 46 288 89,44 12 26,09
Отгон 1-р баг 343 235 108 263 76,68 28 25,93
5-р баг 228 141 87 147 64,47 6 6,90
Цагаанхайрхан 3-р баг 196 172 24 186 94,90 14 58,33
Дөрвөлжин 3-р баг 244 158 86 196 80,33 38 44,19
Яруу 3-р баг 264 191 73 199 75,38 8 10,96
Баянтэс 2-р баг 479 397 82 405 84,55 8 9,76
11 Өвөрхангай Баруунбаян-Улаан 4-р баг 481 338 143 353 73,39 15 10,49
Бүрд 2-р баг 463 305 158 319 68,90 14 8,86
4-р баг 352 213 139 220 62,50 7 5,04
Уянга 7-р баг 855 432 423 480 56,14 48 11,35
12 Өмнөговь Манлай 2-р баг 437 346 91 350 80,09 4 4,40
Ноён 2-р баг 422 354 68 365 86,49 11 16,18
13 Сүхбаатар Түмэнцогт 2-р баг 425 356 69 389 91,53 33 47,83
Уулбаян 3-р баг 406 341 65 346 85,22 5 7,69
Эрдэнэцагаан 3-р баг 421 306 115 359 85,27 53 46,09
14 Сэлэнгэ Зүүнбүрэн 1-р баг 811 551 260 617 76,08 65 25,00
15 Төв Мөнгөнморьт 3-р баг 598 416 182 457 76,42 41 22,53
Аргалант 2-р баг 593 345 248 390 65,77 45 18,15
Баянжаргалан 2-р баг 346 242 104 260 75,14 18 17,31
16 Увс Зүүнхангай 2-р баг 404 300 104 331 81,93 31 29,81
17 Ховд Дарви 3-р баг 434 342 92 342 78,80 0 0,00
Дуут 3-р баг 250 203 47 210 84,00 7 14,89
Мөнххайрхан 3-р баг 268 231 37 233 86,94 2 5,41
18 Хөвсгөл Их-Уул 1-р баг 726 537 189 579 79,75 42 22,22
Ренчинлхүмбэ 6-р баг 547 359 188 438 80,07 79 42,02
Төмөрбулаг 4-р баг 628 361 267 399 63,54 38 14,23
Түнэл 2-р баг 365 193 172 228 62,47 35 20,35
Чандмань-Өндөр 1-р баг 333 230 103 249 74,77 19 18,45
19 Хэнтий Өмнөдэлгэр 2-р баг 549 293 256 337 61,38 44 17,19
Дэлгэрхаан 5-р баг 264 200 64 230 87,12 30 46,88
Аймгийн дүн   31094 20903 10191 22755 73,18 1851 18,16
20 Налайх 1-р тойрог 1-р хороо 4071 2097 1974 2431 59,72 334 16,92
Нийслэлийн дүн   4071 2097 1974 2431 59,72 334 16,92
УЛСЫН ДҮН   35165 23000 12165 25186 71,62 2185 17,96