Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сурагчдын шинэ автобусуудыг сургуулиудад хүлээлгэн өгнө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЕБС-ийн сурагчдад зориулсан 200 ширхэг автобусыг БНХАУ-аас мөн оруулж ирэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Эдгээр автобусын эхний ээлжийнх иржээ. Д.Сүхбаатарын талбай дээр байрлуулсан автобусуудыг өнөөдөр 14:00 цагт сургуулиудад хүлээлгэн өгөх юм байна.

Хүүхдийн автобус нь 54 суудалтай

"Сурагчдад зориулсан автобусны нэг бүрийн үнэ 130 мянга орчим доллар бөгөөд тэд бүгдээрээ шинэ автобус.

Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг.

54 хүүхдийн суудалтай тус автобус нь дизель хөдөлгүүртэй" гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлж байв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг