Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: COVID-19-өөр хүн амын 1% өвчлөхөд 1,645 хүн эрчимт эмчилгээнд орох бол ХӨСҮТ 250 хүн хүлээн авах боломжтой

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн 215 орны 38 сая хүнд халдварлаад буй COVID-19 вирусийг Монгол Улс дотооддоо алдаагүй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тийм ч учраас "Амны хаалт 2" аяныг удахгүй дахин зохион байгуулахаар УОК төлөвлөж байгаа аж.

Халдвар дэгдсэнээс хойш 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс аравдугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 26,950 хүнд тандалт судалгаа явуулж, давхардсан тоогоор 74,522 хүнд шинжилгээ хийснээс бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 315 тохиолдлыг илрүүлэн оношлоод буй.

Тэдгээр иргэнээс 308 хүнийг эмчилж эдгээсэн бол 7 хүн(биеийн байдал хөнгөн 6, хүндэвтэр 1) ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдол 315

👨🏻‍💼  68.2%

🙍🏻‍♀️  31.8%


Бага: 6 настай                5-с доош насны хүүхэд: 8                Дундаж нас: 28                55-с дээш насны: 21               Ахмад: 84 настай


Тусгай нислэгээр 191

Алтанбулаг боомт 106

ТИР машин жолооч 18

 

Эмчилгээний хугацаа

    бага:

14 хоног

 

    дундаж:

30 хоног

 

    их:

64 хоног

Дээрхээс үзэхэд Монголд бүртгэгдсэн нийт COVID-19 халдварын тохиолдлын 64% нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн байна.

COVID-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдлийн үнэлгээг 2020 оны нэгдүгээр сараас хойш нийт 12 удаа хийв.  

Эрсдлийн үнэлгээний багийн дүгнэлтээс үзэхэд манай улсын хүн амын дунд халдвар тархаж, 1% буюу 32,000 хүн халдварт өртвөл түүний 4,935 хүний биеийн байдал хүндрэх, 1,645 хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээнд орох, 1,481 хүн нас барах магадлалтай хэмээн тооцоолжээ.

2020 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 3,679 иргэн 76 тусгаарлан ажиглах байранд байгаагаас

  • Улаанбаатар хотод Монгол Улсын иргэн-2,150, гадаадын иргэн-794;
  • орон нутагт Монгол Улсын иргэн-463, гадаадын иргэн-272 байна.

ХӨСҮТ нь 250 халдвартай өвчтөн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд тус төвийн 35 их эмч, 60 сувилагч, 14 ариутгагч ажилтан “Халдвар хамгааллын дүрэм"-ийн дагуу 28 хоног (14 хоног өвчтөнтэй ажиллаж, 14 хоног эмнэлэг дээрээ тусгаарлагддаг)-оор ээлжлэн голомтод ажиллаж байна.

Хэрэв хүн амын дунд КОВИД-19 халдвар тархсан үед Улсын Онцгой комиссоос Хан-Уул дүүргийн Эх, нялхсын 300 ортой эмнэлгийг 1,000 ортой болгон өргөтгөн зохион байгуулж ашиглахаар төлөвлөж ба тус дүүрэгт шинээр баригдаж байгаа Түлэнхийн төвийг ашиглалтад оруулснаар 200, Геронтологийн төвийн Ахмадын эмнэлэгт 60, нийт 260 ор гарах боломжтойг мэдээлээд буй.