Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Ерөнхийлөгч намрын чуулганд тавьсан илтгэлдээ ТӨСӨВ, ҮЙЛДВЭР, ОРЛОГО... гэх мэт үгсийг олон давтаж хэлжээ

З.Санжаа, iKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын намрын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан илтгэлээс ямар үг хамгийн олон давтагдсан болохыг шүүж үзлээ. Ингэхдээ сул үгсийг хасаж, хувирсан үгийг үндсээр нь авч тоолсон болно.

төсөв - 42, үйлдвэр - 27, орлого, улс - 21, иргэд - 20, асуудал - 13, сум - 11, экспорт - 10

Ерөнхийлөгч илтгэлдээ төсөв гэдэг үгийг хамгийн олон удаа давтаж хэлэхдээ нэн тэргүүнд ирэх 2021 оны төсвийг алдагдалгүй батлахыг сануулж хэлсэн ба алдагдалтай төсөв баталснаар улсын өр тэр хэмжээгээр нэмэгдэж байгааг онцолсон юм. Илтгэлийн дунд хэсэгт төсвийн сахилга бат сул байгааг тэмдэглээд, ямар ч шаардлагагүй зүйлүүдэд төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг шүүмжилсэн юм. Зайлшгүй, нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж асуудалд хандахыг онцолжээ.

Удаах олон давтаж хэлсэн үг нь үйлдвэр. Улс орны хөгжлийн зүтгүүр нь аж үйлдвэрийн цогцолбортой болох явдал мөн болохыг дурдаад, хэдийгээр манай улсад үйлдвэр барьж байгуулсан туршлага байсан боловч сүүлийн жилүүдэд "хаягдсан" сэдэв болохыг сануулсан байна.

Эцэст нь орлого, илүү их орлого олж иргэдийн амьжиргаа, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг, сумдын хөгжлийн асуудлыг олон давтаж хэлсэн байна. Ерөнхийлөгчийн илтгэлтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд дарна уу.