Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Математикийн Олимпиадын Хороо Олон Улсын Математикийн Олимпиадыг Монгол улсад хийхээр зорин ажиллаж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 1
Сурталчилгаа

ОХУ-ын Санкт Петрбург хотод болж өнгөрөх байсан ч Ковид 19 цар тахлаас үүдэн цахимаар өнгөрөгч 9 сарын 19-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын 61 дэх Математикийн олимпиадад Монгол улсын баг түүхэнд бичигдэх амжилтыг гаргаж, 1 алт 2 мөнгө 1 хүрэл 2 шагналт байрыг тус тус эзэлснээр багийн дүнгээр дэлхийн 105 орноос 29-р байранд орлоо. 

Олон Улсын Математикийн Олимпиад нь дэлхийн 110 гаруй улс орнууд сэтгэлгээний гоо сайхныг манлайлахын төлөө өрсөлддөг олон улсын нэр хүндтэй тэмцээн юм. Өмнө нь Монгол улс энэхүү олимпиадыг зохион байгуулах эрхийг авч байсан боловч тодорхой шалтгааны улмаас зохион явуулж чадалгүй, тасалдаж байсан харамсалтай түүх байдаг. 

Тэгвэл Монголын Математикийн Олимпиадын хорооны зүгээс энэхүү алдаагаа засч, Олон улсын Математикийн Олимпиадыг ахин эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө ажиллахаар технологийн салбарт тэргүүлэгч Анд Глобал компанитай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Анд Глобал компанийн зүгээс зөвхөн Олон Улсын Математикийн олимпиадыг зохион байгуулах эрхийн төлөө ажиллаад зогсохгүй мэдээлэл, технологийн салбарт ажиллах дэлхийн түвшний ур чадвартай боловсон хүчин бэлтгэх, түүний суурь хөрсийг Монгол улсад бэхжүүлэх чиглэлээр ажиллахыг онцолж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.