Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хубилай хаан ба баатарлаг монгол жанждын ЛААНЫ ТОСОН БАРИМАЛ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна. 

Ойг тохиолдуулан Монголын Үндэсний музей, Мөнх тэнгэрийн цаг ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран Хубилай хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулж, "Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэнг өчигдөр Монголын Үндэсний музейд нээгээд буй.

Энэ хүү тусгай үзэсгэлэн нь 2020 оны есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй дэлгэгдэх аж. 

Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монгол гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөг хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээ дээжлэн Эрхэм үзэгч танаа толилуулж байна.

Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодооор бичигдсэн хаан билээ. 

Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдарын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл юм. Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэлгэгдсэн юм. 

Түүхэн хүмүүсийг сэргээн амилуулсан уран бүтээлчийн бүтээл, түүхийн биет дурсгалуудыг нэгэн дороос үзэх таатай боломжийг таньд олгож байна. 

Монголын Үндэсний музей нь Төрийн ордны баруун талд байрлаж байна. 

/Гэрэл зургийг MPA.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг