Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: 10 жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 371,534 зөрчил бүртгэгджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагын статистик баримтаас харахад 2010 оноос хойш 2020 оны наймдугаар сар хүртэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 371,534 зөрчил бүртгэгджээ.

Дээрх тоог жолооны үнэмлэхтэй 1,343,531 хүнтэй харьцуулахад манай улсын нийт жолоочийн 26 хувь нь буюу дөрвөн жолооч тутмын нэг нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг зөрчлийг гаргасан гэсэн үг юм. Түүнчлэн жилд дунджаар 35,000 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гаргаж байна. 

График 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо, 2010-2020 оны наймдугаар сар.

 

/Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба/

Дээрх графикаас үзэхэд 2010-2014 оны хооронд энэ төрлийн зөрчил гарах нь өссөн бөгөөд 2015 оноос эхлэн буурчээ.

Энэ нь 2015 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэж батлагдаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход торгох шийтгэлийн хамт эрх хасдаг болсноор зөрчлийн үзүүлэлт буурсан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас тайлбарласан юм.

Гэвч 2017 онд Зөрчлийн тухай хууль батлагдаж, шийтгэлийн хэмжээ буурсан үеэс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж эхэлсэн аж. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийн улмаас 1,333 хүний амь нас хохирчээ. Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд согтуугаар замын хөдөлгөөнд оролцох үедээ 68 хүн амь насаа алдсан байна. 

График 2, Согтуугаар замын хөдөлгөөнд оролцох үедээ амь насаа алдсан хүний тоо, 2010-2020 оны наймдугаар сар

 

/Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба/

График 3, Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд холбогдсон тохиолдлын тоо

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ямар шийтгэл оноох вэ?