Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт дуусжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцож байна.
ШУУД ҮЗЭХ:
НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "НЗДТГ болон Хотын захирагчийн ажлын албнааас Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн ариун дагшин газар, Монгол төрийн эзэн хааныхаа ордны эзэмшил газрын зарим маргаантай асуудлыг шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн зүүн талд 1.4 га газрын асуудлыг шийдвэрлэсэн.
Энэ газар дээр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна.
1911 онд Монгол Улсын нийслэлийг "Нийслэл хүрээ" хэмээн зарлаж, Үндэсний тусгаар улсаа сэргээн мандуулж, Богд хааныг хаанаар өргөмжилсөн байдаг.
Өнөөдөр энэ талбайг дахин сэргээж өгсөнд талархаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!