Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нар болон өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд энэ үеэр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон уламжлалтай. 

"Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр хамарч эхэлсэн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 24 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлсэн юм. 

Мөн 36 мянга орчим иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 31,263 иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг тогтоож цагаатгасан аж. 

Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн бөгөөд тухайн үед Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэлт байсан юм. Энэ үед хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Их хэлмэгдүүлэлтэд ихдээ 100,000 хүн өртсөн гэх тоо байдаг ба тухайн үед Монгол Улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. 

 

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоос хийсэн фото сурвалжлага 

/Гэрэл зургийг MPA.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг