Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: XIII-XIV зууны үед холбогдох 19 төрлийн 64 ширхэг олдворыг нийтэд үзүүлэв

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран УДЭТ-ийн арын талбайд өнөөдөр дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг танилцууллаа.

Энэ үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос олдсон XIII-XIV зууны үед холбогдох 19 төрлийн 64 ширхэг олдвороор бичил үзэсгэлэн гаргав.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц зэргийг танилцуулж, 2020 онд эрхлэн хэвлүүлсэн 10 судалгааны бүтээлийг дэлгэн үзүүлжээ.

Чингис хаан музейн барилгыг олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэлтэй, есөн давхар, 20,500 метр квадрат талбайтай байхаар төлөвлөсөн бөгөөд одоо наймдугаар давхрын барилга угсралтын ажил төгсгөлийн шатандаа явж байгаа аж.

Арга хэмжээнд Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар оролцсон бөгөөд эрдэмтэд “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал”, “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, “Их Монгол улсын цэрэг”, “Дундад зууны Монголчуудын хот суурин”, “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” сэдвээр танилцуулга илтгэл тавьсан.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг