Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Давж заалдах шатны шүүх Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээв

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Түүнд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж буй Н.Номтойбаяр нар давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон байна. 

Мөн анхан шатны шүүхээс Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. 

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15 сая төгрөгөөр торгон ялыг 10 сая төгрөг болгон багасгажээ.