Оюуны Өмчийн газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсний нэг нь Оюуны Өмчийн газрын даргыг томилсон байна.
Тус газрын даргаар Тагнуулын Ерөнхий газрын дэд дарга асан Б.Энхсүхийг томилсон талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатарт төрсөн, 2001 онд Тагнуулын дээд сургууль төгссөн, төрийн удирдлагын магистр зэрэгтэй юм байна. Тэрбээр Оюуны өмчийн газрын даргаар томилогдохын өмнө Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга хийж байгаад 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
