ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэх ёстойг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ сануулж байна. 

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинэ аж ахуйн нэгж байгуулж байгаа иргэд ч эцсийн өмчлөгчөө бүртгүүлнэ.

Татварын шинэчлэгдсэн ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заажээ.

УБЕГ-аас хуулийн этгээдийн /компани, ААН/ улсын бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултуудад хариулж байна.