ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Орхон аймагт дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг зохион байгууллаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургуульд ЗХЖШ-ын дайчилгааны даалгаврын дагуу Орхон аймгаас тодорхой тооны цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон техникийг татан оролцуулжээ.

"Янз бүрийн салбарт ажиллаж буй залуус зарлан дуудах томилолтоор энэ сургуульд биечлэн оролцлоо"

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Засгийн газрын шийдвэрээр дайчилгаатай тактикын хэрийн сургуулийг зохион байгууллаа. Дайчилгаатай сургууль нь хүн техникийг бүрэн хэмжээгээр татаж хүч нэмэгдүүлсэн, техникийн томилгоот бүрэлдэхүүнийг хамруулсан гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Энэ удаагийн сургуульд тодорхой аймгуудын цэргийн бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнээс хамруулсан, өргөн хэмжээнийх гэдгээрээ онцлогтой. 

Дайчилгаатай сургуульд оролцсоноор зөвхөн цэргийн бэтгэл хийгдэж, дадлага сургууль болохоос гадна залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх нийгмийн асар том нөлөөлөлтэй. Төр, хувийн хэвшил хамаарахгүй, мөн янз бүрийн салбарт ажиллаж буй залуус зарлан дуудах томилолтоор энэ сургуульд биечлэн ирж оролцож байна. 

Уг хээрийн сургуулийг гурван үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхний үе шатанд ЗХЖШ команд штабын дадлага сургууль хийсэн бол хоёр дахь шатанд дайчилгааны бие бүрэлдэхүүн, техникээ татаж нэгтгээд нэгдсэн дадлага сургуулилалт хийсэн. Гурав дахь шатанд байлдааны тактиктай дэлгэмэл хээрийн сургуулиа зохион байгууллаа. Энэ сургуулийн үргэлжлэл нь ОХУ-тай хамтарч зохион байгуулах Сэлэнгэ хээрийн сургууль байх юм" хэмээн хэллээ.

Сургуульд оролцож буй дайчилгааны бэлтгэл үүрэгтэнтэй хүн нэг бүрийн бэлтгэл, салаа, салбарын жигдрэлтийн сургалт, дадлагыг төлөвлөгөөний дагуу явуулж бэлтгэл хангасны дараа “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль"-ийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хээрийн сургуулийн төвд амжилттай зохион байгуулжээ.

Ч.Цогтжаргал: Залуус эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ маш сайн ухамсарлаж байна

Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Цогтжаргалаар ахлуулсан удирдлагын бүлэг бэлтгэл ажлыг хангах, сургуулийг амжилттай зохион байгуулж явуулахад голлох үүрэгтэй оролцсон байна.

Хурандаа Ч.Цогтжаргал "Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын багц хуулиуд шинэчлэгдсэнтэй холбогдуулан эрх зүйн шинэчлэлийн шинэ орчинд үйл ажиллагаан дээрээ тодотгол хийж байгаа. Дайчилгааны тогтолцоог өөрчилж байгаагаа энэ удаагийн сургуулиар тодотгож үзэж буйгаараа онцлог юм.  Зарим аймгаас татах ёстой тооноос давуулан биелүүлсэн. Иргэд үнэхээр идэхтэй оролцлоо. Залуус батлан хамгаалах салбарт эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ маш сайн ухамсарлаж байна" гэдгийг онцлон хэлж байв.

Дайчилгаатай команд штабын сургуулийг явуулах нь орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг чадваржуулах, орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ удаагийн дайчилгаатай сургууль нь Орхон аймагт 20 жилийн дараа явуулж байгаагаар онцлог юм байна.

Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн төгсгөлийн шатны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуультай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Батлут, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй албаны хүмүүс болон аймаг. орон нутгийн удирдлагууд танилцаж, сургуульд амжилттай оролцсон зарим бэлтгэл үүрэгтэнд шагнал гардуулав.

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.216] 2020/8/25
Наана чин шинэ эрдэнэт
0 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2020/8/24
Боломжоороо зэвсэг техниктээ парк шинэчлэлт хийгээд явж байгаа байлгүй дээ? Үнэхээр хуучны техникүүдтэй байгаа нь баяр наадмаар парад дээр ч харагддаг. Бүр дээр үеийн бараг 1950-иад оны хуягт Эрдэнэтийн наадмаар парад дээр явуулж байсан. Тийм хуягт тээвэрлэгчийг одоо ер нь армидаа ашигладаг улс манайхаас өөр байдаг болов уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.97.30] 2020/8/24
ene niitleliin garchigiig uurchilmuur yum bn, Zevsegt huchnii Ertnii edleliin Muzeid tavigdah uzmeruudiin uzuulen bolloo gej kkkk
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.83] 2020/8/24
Пииисда аль 50,60 оны зэвсэрсэн T55, БТР шааацан ийм арми бгад яадгийн зүгээр татан буулга. Монголд зэвсэгт хүчин бхгү хүлээн зөвшөөр
4 | 4 Хариулах
Зочин [202.126.88.214] 2020/8/23
84 ond 5 tolgoid surguulaltaar hereglej baisan heden tehnik haragdaj b.a daa. Hugiin yum henteigee baildah geed benzin tos shataagaad b.aa. Muu er daind huurnu gej l bolj baih shig
2 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/8/23
сайн байцгаана уу? Цэрэг зэвсгийн талаар а ч үгүй амьтан гэвэл намайг л хэлнэ. Гэхдээ..., нэг зүйл асуумаар санагдаад горьгүй нь ээ. Энэ "зурагт харагдаж буй зэвсгүүд орчин үеийн зэвсгүүдтэй харьцуулшгүй болвуу" л гэмээр ч юм шиг. Үгүй юм болвуу.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.79] 2020/8/23
Чухал үйл явдал болжээ, Укриан, Сирид болж байгаа дайнд Америкийн супер технологиудын эсрэг энэ техникүүдээр л ялж байгаа ш т
0 | 1 Хариулах
МУ иргэн [202.9.46.124] 2020/8/23
Одоо үед иймэрхүү байдалтай байлдаад хэнийг ч устгаж чадахгүй ээ. Энд байгаа төмрийн сэгнүүдийг арчихад дайсны талд ганцхан ширхэг нисдэг тэрэг байхад л хангалттай.
4 | 0 Хариулах
baildaan [192.82.72.194] 2020/8/23
hey tsaanaas chin pan turkism aisui. irgenii dain uuswel arabuudiin asar ih mungu zewseg naashaa tsutgan orj irj bid chn umnuus n baildah asuudal uuseh tesreh bumbug. aimshig. iim zuil herhevch baij bolohgui. buu boloosoi aayaa ayultai taiwan baitsgaa gehdee beldej baina sain ok
0 | 0 Хариулах
Замби [122.201.31.202] 2020/8/23
Цэргийн салбарт инноваци хариуцсан ямар нэг тасаг нэгж хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөө үед зүгээр л дрон нисгээд бүх юм конец филма болохоор болж.
6 | 0 Хариулах
шүүмж бичиж болно гэхдээ [202.55.188.41] 2020/8/23
Өөр шүүмжлэх юм алга уу тархины тураалуудаа
0 | 0 Хариулах
Зочин [64.145.93.156] 2020/8/23
NATO нэг явган цэрэг бүрэн тоноглоход ойролцоогоор $10250. Монголд "хөгшөө чи чаднаа, гараад Монгол дайны ухааныг мэдрүүл"
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.94] 2020/8/23
Хүрэлсүхэд зориулсан хуучирсан зэвсэг техникийн үзүүлэн тоглолт уу . Улс орон э-з-ын хямрал дефольт зарлах хэмжээнд хүрчээд байхад болиочээ. УИХ-ын гишүүд минь наад Хүрэлсүх ээ зогсоо зайлуул
10 | 1 Хариулах
шоугаа боль [192.82.77.163] 2020/8/23
Орчин цагаа мэдэрмээр бн, БХЯамныхаан, одоо ийм хуучин хэмхэрхий техник, өвчтэй эрсийн цугларалтаар юу харуулахгээ вэ,.. наана чинь жагсах бүх эрчүүд Солонгост махийж бн, үүнийг хийсэн наад МАН даа гомдоцгоо....
11 | 2 Хариулах
zochin [202.55.191.40] 2020/8/22
Manaihnii uursdiin tecnology heregtei bn. uursdiin innovation heregtei
2 | 1 Хариулах
Зочин [64.145.93.156] 2020/8/23
Zambian space programarhuu yum hiih l bhda. Googledej uzeerei haha
0 | 0 Хариулах
Sreenn [203.91.115.50] 2020/8/22
Mash ih baharhaj bnaa iim saihan medeelel hurgej bgaa ikon.mn dee bayarlalaa ulsiin sur tseregtee gej delhii yaridag manai ulsiin sur huch mandan badrah boltugai ! Bugded ni sain saihniig husie
2 | 3 Хариулах
Зочин [43.242.243.248] 2020/8/23
Энэ нэг маш их бахархадаг овчтой юм бур бахархаад ухлээ
3 | 1 Хариулах
Зочин [182.232.150.196] 2020/8/22
T-55 bish bizdee arai, North Korea manai 2 t bega baihaa nadat chin
4 | 1 Хариулах
Зочин [107.77.173.20] 2020/8/23
Т-55,БМП-1 үүд Сири,Ливид одоо ч байлдаж байна,бүр тун ч муугүй байлдаж байна гэж байна шүү!
0 | 0 Хариулах
Ёооо [202.126.88.133] 2020/8/22
Хэзээ нэг + төсөвтэй болж гоё зэвсэгтэй болох хүмүүс вэ ?! Бүүр 70-80 онд очисон юм шиг болчлоо..
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.133] 2020/8/22
50-60 юм байна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.64] 2020/8/22
Өөрсдийнхөө хүслээр ядуу амьдардаг улс пан хийлгэх төмрийн хогтой байгаа нь их юм даа.
4 | 2 Хариулах
зочин [64.119.20.224] 2020/8/22
томчууд зараад дуусаагүй байсан юм уу зарсан зардаг гээд дуулдаад байсан орчин үеийнх харагдахгүй бна зориуд зургийг аваагүй юм уу эсвэл байхгүй юм уу
0 | 1 Хариулах
Babu [66.181.161.61] 2020/8/22
Татварын мөнгөөр танк авч тоглоод уйдахаараа цэргүүдийг тамлаж алдаг ой гутмаар! Ярьдаг малнуудын шитхол
3 | 3 Хариулах
Зочин [203.91.115.54] 2020/8/23
Бид гуйж гувшин Оросоос л жаал зэвсэг хүртдэг шүү дээ. Томчууд маань цавчаа хийсээр танк байтугай АК авах мөнгө манайд байхгүй шүү дээ. Тэгээд ч бид гуйлга хийхдээ ичих ч үгүй, ер нь мэргэжлийн болчихсон.
3 | 0 Хариулах
зочин [64.119.20.224] 2020/8/22
хѳѳрхийдѳѳ манай бх салбар хуучны кино дээр гардаг зэвсэг техниктэй сэлбэг нь олдож байгаа юм болов уу жирийн маниусдаа л томроод байдаг
3 | 2 Хариулах
Зочин [103.212.118.95] 2020/8/23
Монголжсон казакуудыг халх гэж тооцья
0 | 2 Хариулах
Зочин [202.126.88.214] 2020/8/24
Tumuriin hog deer tushaah bolson mashinuud shuu dee. Uvuliin huitend dohio ugvul neg ni asahgui hog bolson baihaa
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.245] 2020/8/22
HEDEN ONII TEHNIKUUD V HUUCHIN DAINII KINO HIIJ BGA UM SHIG L BN
10 | 1 Хариулах
Зочин [103.57.92.253] 2020/8/22
T-54/55 танк лав байна. 50-60-аад оны эд
5 | 1 Хариулах
MGL zaluu [202.131.237.137] 2020/8/22
Iim surguulialt heregtei shv. Eh oronch vzeliig tuluwshvvlj zaluuchuud bidnii beltgeliig hangaj baina. Tsereg eh oronch vzel mandtugai
2 | 7 Хариулах
Зочин [196.247.180.140] 2020/8/22
Пүюн,танкны арын 200-ын пошги цоо буудаа, түлш байхгүй хаашаа ч хөдөлж чадахгүй төмрийн хог.
1 | 2 Хариулах
Зочин [110.28.128.123] 2020/8/22
iim hereggui gants hollywoodiin odiig hamgaalchij chadahgui tusuvtui batlan hamgaalah baisnaas tatan buulga, tegeed er hun bolgon tsereg mereg gej soliorohgui amar. Tend uhsenees hujaad aluulsan deer. Yargalaliin gazar llr
0 | 9 Хариулах
Зочин [202.126.90.32] 2020/8/22
Ultsgar amitan
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.42] 2020/8/22
darga nar jaahan huvsgur bn uu ugui yu
3 | 0 Хариулах
Зочин [174.192.69.129] 2020/8/22
Jaahan bish neleen!!!
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.4] 2020/8/22
zewseg awakh gewel nuguu uuntugch mongol zangaaraa enkhiin tsagt zewseg awch mungu urlee , ogtsor geed soliortsgoono doo , erguu lalaruud
1 | 0 Хариулах
Zochin [202.126.88.139] 2020/8/22
Huuuhdiin togloom shig hasragdaj bna manai zevsegiin huchin chadal porro mednee
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.95] 2020/8/23
Амьд үхдэл буюу зомби ортойг эрдэмтэд нотолж
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.34] 2020/8/22
нөгөө маанаг улс төрчдөд хурандаа энэ тэр цол олгох л зориулалттай сургуулилалт биздээ
1 | 1 Хариулах
Зочин [174.192.69.129] 2020/8/22
Haha
1 | 0 Хариулах
Huurhunuu [66.181.161.19] 2020/8/22
Nemeh daraarai
4 | 0 Хариулах
Зочин [64.119.26.154] 2020/8/22
Армийнхаа зэвсэглэлийг харах тусам элэг эмтрэх юм...
15 | 2 Хариулах
Зочин [202.126.88.223] 2020/8/22
Xarin tiimee. Zevseg texnikiin shinechlel xiix xeregtei. 60 70 aad onii ued l gatssan baigaad l baina.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.118.95] 2020/8/23
Хиймэл оюунаар түймэрийг эрт илрүүлэх төхөөрөмж хийж
3 | 0 Хариулах