Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Дулааны цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд 7.5 САЯ ТОНН НҮҮРС ШАТААЖЭЭ

З.Санжаа, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN

2019 онд улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа дулааны цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нийтдээ 7.5 сая тонн нүүрс шатаажээ. Үүний дийлэнх буюу 68 хувийг нь нийслэлийн 2,3,4 дүгээр станцууд эзэлж байна. Тэр дундаа ДЦС4 хамгийн их нүүрс хэрэглэдэг байх нь. Жич: Мэдээлэлд орон нутгийн өмчит болон хувийн дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн хэрэглээний мэдээлэл багтаагүй болно.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн нүүрсний хэрэглээ, мянган тонн

Дүрслэл дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

Станцуудын шатаадаг нүүрсний хэмжээг өрхийн хэрэглээний нүүрсний хэмжээтэй харьцуулж харвал:
Шахмал түлш хэрэглээнд нэвтэрхээс өмнө нийслэлчүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг байж.

Харин экспортын нүүрсний хэмжээтэй харьцуулбал:
Гаалийн мэдээгээр Монгол Улс 2019 онд 36.5 сая тонн нүүрс экспортлосон байна.


ДЦС-ууд оргил ачааллын үед

Өвлийн улиралд эрчим хүчний хэрэглээ оргил ачаалалдаа хүрдэг бөгөөд 2019 онд ЭДЦС (Эрдэнэтийн дулааны цахилгаан станц) хүчин чадлынхаа 97 хувьд хүрч хамгийн өндөр ачаалалтай ажиллажээ. Жич: ЭҮДЦС (Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц) нь ЭДЦС-аас тусдаа, зөвхөн үйлдвэрийн эрчим хүчийг хангадаг байна. 

Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны 4-р цахилгаан станц хүчин чадлынхаа 95 хувьд хүрч ажиллажээ.  

Мөн Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2019 онд 1153 МВт хүрчээ. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нь ДЦС 2,3,4, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудад цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээгээр дамжуулан түгээдэг байна.


Эх үүсвэрийн хувьд нийт үйлдвэрлэж буй эрчим хүчний 9.3 хувийг сэргээгдэх ЭХ эзэлж байна.
(2015 онд энэ тоо ~4 хувьтай байсан)

2019 онд импортоор 1,715.8 сая кВт.ц ЭХ хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл бид нийт хэрэглэж буй эрчим хүчнийхээ ~20 хувийг импортоор хангаж байна.

ОХУ-аас импортлосон эрчим хүчээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг холбосон Баруун бүсийн нэгдсэн сүлжээг хангадаг бол зүүн талд Дорнод, Сүхбаатар аймгийг хангаж байна.

БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлон Өмнөговь аймгийг (гол хэрэглэгч нь Оюу Толгой) хангаж байна.

Статистик эх сурвалж: Эрчих хүчний хороо, Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд - 2019