ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Наймдугаар сард 14 нислэг хийж, 3,460 иргэнийг татан авна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Улсын онцгой комиссын 28 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр наймдугаар сард эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах асуудалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК-ын хурлаас наймдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа.

Наймдугаар сард нийт 14 удаагийн нислэг үйлдэнэ. Үүнээс БНСУ-д байгаа иргэдийн татан авах гурван нислэг, Европын орнуудад байгаа монголчуудыг татан авах Франкфуртын гурван нислэг, Токио руу хоёр удаа, Австрали руу нэг удаа, Энэтхэг болон Вьетнамд байгаа иргэдийг татан авах нислэгийг нэг удаа, Туркэд байгаа иргэдийн татах авах нислэг нэг удаа, АНУ руу нэг удаагийн нислэг хийнэ. 

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцын хүлээж авах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр нийт найман чиглэлд 14 нислэг үйлдэж, 3,460 иргэнийг татаж авах урьдчилсан тооцоо гаргалаа. 

Долоодугаар сард нийтдээ 14 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ давтамжийг наймдугаар сард хадгалах, тусгаарлах байрны нөөц бололцоог харж байгаад наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судална" гэв. 

Мөн "Дэлхийн улс орнууд тухайн улсад нэвтрүүлэх боломжтой визийн ангилалаа маш тодорхой тогтоож өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар улс орнууд хилээ хэсэгчлэн нээж байгаа ч ихэнх улс хилээрээ нэвтрүүлэх гадаад улсын иргэдэд тавьж байгаа хязгаарлалт хэвээр байгаа. 

Солонгос, Япон, Европын улс орнуудын хувьд зөвхөн тухайн улсад байнга оршин суух буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа. АНУ руу явах иргэдэд ч мөн адил шаардлага тавьсан. 

БНХАУ-д манай улсын 12 мянга гаруй оюутан, сурагч сурдаг. Тус улс өнөөдрийн байдлаар манай оюутнуудыг хилээрээ нэвтрүүлэхтэй холбоотой шийдвэр гаргаагүй байна. 

Холимог гэр бүр болон БНХАУ-д байнга оршин суудаг хүмүүсийн өргөлөл сүүлийн үед тасралтгүй ирж байгаа. Энэ мэдээллийн дагуу тус улсын Элчин сайдын яамтай холбогдож, албан ёсны хариу авсан. БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-нд гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх журам гаргасан. Түүнээс хойш энэ шийдвэр хүчинтэй хэвээр байгаа" гэлээ. 

2020 оны наймдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь:

д/д Хаанаас Чиглэл Зорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/ Хугацаа
1 БНСУ Сөүл 250 2020.08.01
2 АНУ Сиатлл 250 2020.08.05
3 БНЭУ Шинэ Дели/Ханой 170 2020.08.06
4 Япон Токио 250 2020.08.07
5 ХБНГУ Франкфурт 250 2020.08.08
6 БНЧУ Прага 170 2020.08.10
7 БНСУ Сөүл 250 2020.08.14
8 БНСУ Сөүл /транзит/ 250 2020.08.15
9 БНТУ Истанбул 250 2020.08.20
10 ХБНГУ Франкфурт 250 2020.08.21
11 БНСУ Сөүл 250 2020.08.22
12 Япон Токио 250 2020.08.24
13 ХБНГУ Франкфурт 250 2020.08.26
14 Австрали Сидней Австрали, Зүүн Өмнөд Ази 2020.08.27

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.153] 2020/7/29
Одоо Қазақстан улсаад баигаа оюутнууд яахуу
0 | 0 Хариулах
Зочин [89.42.204.199] 2020/8/1
10 сард авна тэвчээртэй байх хэрэгтэй ???
0 | 0 Хариулах
зочин. [202.126.89.73] 2020/7/29
сайн ажиллаж байнаа.даанч хийж буй ажлаа зөв танилцуулахгүй юм. хил хааснаас хойш хэдэн хүн өргөдлөө өгснөөс хэд нь ирлээ, энэ сард шинээр хэдэн хүн өргөдөл өгсөн, өнөөдрөөр хэдэн хүний өргөдөл байнаа гээд. ирж байгаа хүмүүс хэзээ өргөдлөө өгсөнг тайлбарлабал ажлыг нь ойлгоно доо
0 | 0 Хариулах
Zochin [14.35.207.208] 2020/7/29
Ta nar irgeddee hilee neegeed 7honogt 2-3udaa nisleg hiichih za. Ter shalguur ene ter gj ulger domog yarilgui. Bas irgedee avch bna gej sensaats hiilgui. Ard tumneeree biznes hiilgui orhichih za. Nutagtaa ooriin ulsdaa ochih buren erhtei humuus. Ta naraar shalguulj songuulj ochih shaardlaga bhgui. Ta nar ulsiinhaa irgediig songoj oruuldag ni hen yum. Zugeer hilee nee. Oorsdoo ooriinhoo mongooroo biletee avaad ooriin mongooroo bairlah mongoo tolj bgaa gahainuudaa. Ih yum hiij ogch bgaa yum shig yarij yavahaasaa ichih heregtei guzeenuudee
2 | 0 Хариулах
гадаадад гацсан хун [172.58.228.222] 2020/7/29
АНУ-с иргэд ээ ганцхан удаагийн нислэг хийж авсан дур узуулж бснаас оорийн орны иргэддээ.хилээ нээчих та нартай та наргуй яваад.очино та монгийг нь толж бга биш. ..дээрэмдэж бга болохоос арчаагуй тор засаг да
0 | 2 Хариулах
Зочин [202.21.97.36] 2020/7/29
haldvartai hun buugaad irvel chinii ger bul hohirno chi oilgoj bnuu tenegee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.157] 2020/7/29
Улс орнууд хилээ хаасан байхад яаж ирэх юм олон улсын нислэгүүд зогсон байхад чамаас дор сэтгэхүү тусгаарлалт нөөц бололцоогоор авч байгаа хэлээд байна юмыг харлуулаж хардагаа боль
0 | 0 Хариулах
Df [66.181.190.33] 2020/7/28
Angli gedeg ulsaas hezee irgedee avah ve.
0 | 0 Хариулах
Зочин [155.41.157.24] 2020/7/28
Ingeed sard 14 nisleg hiij bolj l bgaan bol 2 saraas hoish baga bagaar nemegduuleh ni yaagaa ve. 3 sard neree UOK-d ugch huleeseer visa-nii hugatsaa duusch uur ulsad irj tur baij bna, mungu sanhuu, setgel zuigeeree hohirch baigaadaa uneheer gomdoltoi bna. Humuusiihee tarhiig ugaagaad, busad uls balarch bgaa geed itguulchihsen. Unendee olon gazar ongots zugeer yavj, gadnii humuus oruulj baigaa shuu. Buh uls hilee haasan met manaihan bodoh yum.
2 | 2 Хариулах
asadA [45.72.203.62] 2020/7/28
SONGUULI
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.80] 2020/7/28
... 8 сард эх орондоо эргэн ирэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ... гэл дээ. Ирж байгаа иргэд бүх зардлаа өөрсдөө гаршаж байгаа шүү!!!
5 | 0 Хариулах
Зочин [124.85.174.146] 2020/7/28
ҮОК ажилаа олигтой хий л дээ. Арай л муу байна аа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.254] 2020/7/28
шаагаарай муу [хориотой үг] бусад улс хил нээлттэй байгаа солонгос 72 цаг тусгаарлана хэрэв байга оршин суудаг бол гэртээ тусгаарлаж байгаа хя ад ч гэсэн тийм журамтай нислэг авч байгаа
3 | 0 Хариулах
Зочин [103.26.193.165] 2020/7/28
Tegsen manai uls tusgarlaltin daraa ni 14 honog udur bolgon gadaa garch baigaa geriihentei ni 1 sayin torguultai gert ni tsoojilj baigaasht
0 | 0 Хариулах
Зочин [27.141.137.8] 2020/7/28
15мянган хүнийг 5 сар зөөх юм байна л даа. Тэрийгээ тодорхой хэлчих л дээ. Та нар 5 сар хүлээнэ шүү гээд.
10 | 0 Хариулах
B [66.181.176.95] 2020/7/28
Ingeed l hoorhii tataj avaad l bhad Mongolchuudaa tat gej hudlaa heden socialhiin nohduud l sevj haragdana lee
4 | 16 Хариулах
A [107.181.177.135] 2020/7/28
sevsnii chin ur dund nisleguud ni ihsej bna MALAA
3 | 1 Хариулах
B [66.181.176.95] 2020/7/28
Sevsen seveegui anhnaasaa avch ireed l bsan Guluguuu
2 | 3 Хариулах
C [103.26.193.165] 2020/7/28
Chi muu nohoi heden hun tend zovj bhd heden bayan hun ni end ireed bgag oilgohku bnu.
3 | 1 Хариулах
ХАХА [78.130.188.86] 2020/7/28
хаха снгулиас өмнө эхэлж эрх мдэлтнүдн хүүхдүд нь ирцэн блохр удашрад, одоо л бломжтой болж бна нтр гэж сонгулн дра ихэр татаж бга биз дээ? Ойлго2
2 | 0 Хариулах
Зочин [27.141.137.8] 2020/7/28
Татаж аваагүй. Харин иргэдээ эх орондоо орохыг нь хориглочихоод, 3 мянга 3 мянгаар нь нэвтрүүлж байгаа юм. Ойлгож байна уу?
7 | 1 Хариулах
Зочин [155.41.157.24] 2020/7/28
Social-aar balbuulj baij ingej nisch ehelj bna shdee, umni n sard 2 nisch baisniig sanaj bna uu. Arai l denduu bna.
0 | 0 Хариулах
Зочин [223.62.212.204] 2020/7/28
Tatan awna ch geh shg hutsaj bgaa shuu ta nar‼️‼️‼️ Eh orondoo irnee ged heleech
5 | 4 Хариулах
B [66.181.176.95] 2020/7/28
Awj bga bish tgd yaj bgan endees hov hooson huuruud l ochij avj bga bizd avtusand suuhdaa hurtel mungu tulj yavdag bizd tehgui tgd unegui zuulguh gd bgamu davarlaal bn sht
2 | 2 Хариулах
Зочин [103.26.193.165] 2020/7/28
Mal min mung tuluh ugui ni hamaagui harin bolomj ni.
0 | 0 Хариулах
JP [60.60.204.114] 2020/7/28
Bidon deer suugaad hureed ir
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.165] 2020/7/28
Americaas gantshan udaa gehshig. Arai shuu hamgiin ersdel ihtei ulsaasaa shu.
5 | 1 Хариулах
Зочин [112.167.239.42] 2020/7/28
Наанаа учираа ол
0 | 5 Хариулах
Зочин [150.129.140.157] 2020/7/28
АНУ-с авч яадын дурандаа тэнэж яваа гарууд, Солонгосоос ахиу татах хэрэгтэй, өвчтэй зовлонтой хүмүүс их бдаг
1 | 1 Хариулах
Зочин [202.21.97.36] 2020/7/29
durandaa tenej uldchiheed tenegt
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.193] 2020/7/28
Хилээ нээ гэхдээ зөвхөн Монголчуудад
7 | 2 Хариулах
Зочин [133.7.6.173] 2020/7/29
Хилээ нээгээд олон хүн ирнэ, учраа алдаад, ирсэн хүмүүс ч гэсэн халдвар авна ш дээ. Бүх юм хяналтаас гарна. УОК хяналттайгаар хил нэвтрүүлж байгааг та нар минь ойлгоорой. Монголд бас хүндрэл, бэрхшээл байна. Элэг нэгт Монголчууд минь хүлээцтэйгээр эх орондоо ирээрэй. Хэн хэндээ түвэг багатайгаар даван туулцгаая.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.176] 2020/7/28
Ty
1 | 0 Хариулах