Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулагдаж буй.
Хурдан морины уралдааны эхний хоёр нас буюу хязаалан, шүдлэнгийн уралдаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 13-н хүртэл хойшилж, энэ жилийн наадам азарганы уралдаанаар эхэлсэн юм. Ингээд азарга, их нас, соёолон, даага болон эрлийз адууны хоёр насны уралдаан хуваарийн дагуу зохион байгуулагдаад байгаа.
Хүй долоон худагт ажиллаж буй Mpa.mn агентлагийн гэрэл зурагчин Г.Өнөболдын авсан зургуудаас онцлон хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!