ФОТО: Үндэсний сурын харваанд 396 эрэгтэй, 144 эмэгтэй харваач оролцож байна
Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа яг одоо XIII зуун цогцолборт үргэлжилж байна.
Энэ жилийн Үндэсний сур харваанд нийт 540 орчим харваач оролцож байгаа юм. Тодруулбал, эрэгтэй 396, эмэгтэй 144 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Одоогоор хана харваа дуусаж, хасан харваа эхэлж байгаа тухай Монголын Үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
