ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн өдөр үргэлжилсэн С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлалаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа.

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 4 өдөр үргэлжилж, 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл завсарлалаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Сануулахад, С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ.

Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.27.173] 2020/7/18
Шүүхээр буруутай гэдэг нь тогтоосон учраас ял өглөө. Одоо ийм буруу булхайтай гэрээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн юм бишүү?
0 | 0 Хариулах
Зочин [217.6.171.138] 2020/7/10
ENE HUJAA HUURNUUDIIG SHOROND HIIGEED HUCHINDEED AL .
0 | 4 Хариулах
Зочин [202.179.21.212] 2020/7/10
Баярцогт албан ёсоор ялаа авбал авилгалын зууч/дамжуулагч Дэлхххххххан гэдэг УИХ гишүүн бас баримт нь бэлээхэн байгаа тул ялаа авах ёстой.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.212] 2020/7/10
Hурдан яллаач. Байрцогтийг наад заалруудаараа яллаж чадвал Швэйцариас бас давхар ял авна. Тэр мөнгөө угаасан гэдгээрээ, баримт нь бэлээхэн байна. Манай шүүхийнхэн гэрээ хийхдээ төрий албыг ашиглаж ашиг хонжоо олсон эрх мэдлээ хууль бусаар ашигласан гэдгийг нь баталж өгөх хэрэгтэй.
0 | 2 Хариулах
x [202.126.89.125] 2020/7/10
ineeldeed hoorondoo bayartai argagui l suuj bgaa ni tv garsan haramssan shinj ogtoos bsangui hed honood garna munguu tevreed gadaad dalain eregt jargana geed ireeduigee yaritsgaaj bsan bh chi minii ,bi chinii hursh boloh uu geed ,hurungiig ni huraa buh ah duu hamaatan sadangui tegj bj uhaarna hoidchuul ni
0 | 2 Хариулах
Зочин [202.21.109.62] 2020/7/10
Баяр, Баярцогт, Да.Ганболд нарыг насаар нь хориж байж шударга ёсны тухай ярьж эхлэнэ. Хүний 10хан сая доллароор OT-г Рио-д зарчихсан л нөхдүүд шүү дээ.
4 | 7 Хариулах
Зочин [202.21.109.62] 2020/7/10
Нэмээд Элбэгдорж, Сайханбилэг 2-г яллах хэрэгтэй.
5 | 3 Хариулах
Зочин [103.136.254.8] 2020/7/10
yaj zarsiin UIH aar batalsan asuudal bizd. Tged ch ter uyd ni Bayartsogt, Bayr 2 Ypond bsan shuu dee
3 | 1 Хариулах
зочин [66.181.183.149] 2020/7/10
ТЭР ҮЕД БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСНЫГ БАТАЛЖ СУУСАН 76 МЭДЭЭГҮЙ ХЭГЭР ҮҮ.ТЭР ҮЕД БУРУУ ШИЙДВЭР ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ БАТАЛСАН БОЛ 76 Г ШҮҮХ ДЭЭР ДУУДУХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ.ЭСВЭЛ ЭНЭ ХЭДЭН ХҮН Л УЛСЫН ИЙМ ТОМ БАЯЛГЫГ ДУР МЭДЭН ШИЙДВЭР ГАРГАЧИХСАН ГЭЖ ҮҮ.
17 | 0 Хариулах
Зочин [174.192.72.188] 2020/7/10
Ard tvmen archaagvi baisaniih!!!! Ene baitguai yum hushignii tsaana bolson ! Bolch bgaa! Boloh ch bolno!!! Harin huh onjigotoi , tenger zayat , chingisiin udam yach chadahgvi chatsga tsarailaad vldne gd boddoo whahaha
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.51] 2020/7/10
Ter vein ix xurjin gichvvd bas buruutai l vam ba .ergvv mal shig gar orgood batalsan ba shvvdee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2020/7/10
76 баталсан нь үнэн. Тухайн үед хэнч байсаг 76 гын шийдвэрийг биелүүлэх л байсан. Тэгэхээр энэ бол хэлмэгдүүлэлт.
4 | 1 Хариулах
Зочин [202.179.21.236] 2020/7/10
Тэр 76-д нь бас хэрэг үүсгэчихэж болно л доо !
0 | 0 Хариулах