Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайд Төрийн далбаагаа мандууллаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Монгол Улсын билэг тэмдэг болох Төрийн далбааны өдрийг 2009 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 10-нд, баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, тэмдэглэн ирсэн билээ. 

Ийнхүү уламжлалт ёсоор Төрийн далбаагаа мандуулсны дараагаар цэргийн ёслолын жагсаал болж өнгөрсөн юм. 

 Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байх ба далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна хэмээн заасан байдаг. 

ФОТО Сурвалжилга: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг